2010.05.26
Монголын ротари хөгжсөний 15 жилийн ой тохиож байна
Хүн төрөлхтөний аз жаргалтай, амар амгалан амьдралын төлөө өөрийн цаг зав сэтгэл зүрх, мөнгө хөрөнгөө харамгүй зориулж яваа сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн үр болсон дэлхийн Ротаригийн үйл ажиллагаа 100 гаран жилийн түүхтэй. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт хүрч, хүний тус дэм хэрэгтэй газар бүрт очиж хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг, сайн дурын хүсэл зорилго дээр суурилсан сайхан сэтгэлт хүмүүсийн нэгдэл гэж болно. Өнөөдөр дэлхийн 166 оронд, 31 мянган ротари клуб тогтмол үйл ажиллагаа явуулж түүнд 1,2 сая ротаричууд нэгдсэн байдаг.
Монголын Ротари 1995 оны 5 сард анх байгуулагдаж Олон улсын Ротарийн гишүүн болж байсан. Өнөөдөр манай улсад “Улаанбаатар Ротари” “Туул Ротари”, “Нийслэл Ротари”, “Зуун мод Ротари”, “Баянзүрх-100 Ротари”, “Сэлбэ Ротари”, “Тамир Ротари” гэсэн найман клубууд ажиллаж байна. Хэдий Монголын Ротари нас залуухан боловч өнгөрсөн 15 жилийн хугацаанд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, нийт тэрбум гаран төгрөгийн хандив тусламжийн үйл ажиллагааг явуулсан байдаг. Тухайлбал байгаль орчныг нөхөн сэргээх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор “Монголоо ногоогоор нь байлгая”, “Чойр эро парк” төсөл, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг Солонгос улсад үнэ төлбөргүй хагалгаа хийлгэх “Хүүхдийн зүрх төсөл“, уруул тагнайн эмгэгтэй хүүхдийг эмчлэх “Хүүхдийн инээмсэглэл” төсөл, улсын томоохон эмнэлэгүүдэд багаж төхөөрөмж, эмнэлэгийн хэрэгсэл, машин техник бэлэглэх, ЕБС-ийн сурагчдын сурах нөхцөлийг дэмжих “Сургууль бүрт компьютер”, цэцэрлэгүүдийн ариун цэврийн нөхцөлийг сайжруулах зэрэг эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны салбарт удаан хугацааны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа.
Ротари нь шашин улс төрөөс ангид хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг төдийгүй удирдах дээд байгууллагаа жил бүр ээлжлэн хашдаг зарчимтай. Ротарид яс үндэс, шашин шүтлэг, үзэл бодол, ялгаварлахгүй бөгөөд нийгмийн салбар бүрээс өөр өөр мэргэжил боловсролтой, нийгмийн идэвхитэй шилдэг хүмүүсийн нэгдэл байдаг. Монголын ротарийн удирдлагад манай улс төр, бизнесийн томоохон төлөөллүүд маш идэвхитэй гар бие оролцож ирсэн байдаг. Тухайлбал Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг “Туул” ротари клубын ерөнхийлөгч байсан бөгөөд олон улсын түвшинд үйл ажиллагаагaa өргөжүүлэх ихээхэн хувь нэмэр оруулсан гэдэг. Ийнхүү “Өөрөөсөө илүү гарч бусдад туслая” уриатай бусдын төлөө цагаа, сэтгэлээ, мөнгөө зориулж байдаг Монголын Ротаричуудын буяны сэтгэлийн үр улам дэлгэрэх болтугай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.