Я.Батсуурь гишүүн Бангкок хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2010.05.26

Я.Батсуурь гишүүн Бангкок хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байгаа Тайландын Вант Улсын Бангкок хотын Иргэдийbatsuuri_ya_taiн Хурлын дарга Киптон Чердчоокиткулаар ахлуулсан төлөөлөгчдийг өнөөдөр төрийн ордонд УИХ-ын гишүүн, Монгол-Тайландын парламентын бүлгийн дарга Я.Батсуурь хүлээн авч уулзлаа.

Тэрээр хэлэхдээ, “Монгол, Тайланд хоёр улс бол олон жил найрсаг харилцаатай, явж ирсэн бөгөөд хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, гээд олон салбарт өргөжин тэлсээр байгааг тэмдэглээд. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын хувьд нэлээд сайн харилцаатай ажиллаж байгаа, энэхүү харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлж, удахгүй Монгол Улсад салбараа нээж ажиллах байх гэдэгт итгэж гэлээ.

Мөн тэрээ Бангкок хотод сүүлийн үед үймээн самуун дэгдэж, хүний амь эрсдсэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, найрамдалт харbatsuuri_ya_tai01илцаатай улсын хувьд сэтгэл санаа зовж, энэхүү байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд удахгүй тайван байдал ирнэ гэдэгт итгэж байна” хэмээлээ. Уулзалтын дараа эрхэм Я.Батсуурь гишүүн, НИТХ-ын дарга Т.Билэгт нар Тайланд улсын зочидтой төрийн Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулсан болно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.