Өнөөдөр УИХ-ын чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?
2010.05.27

Өнөөдөр УИХ-ын чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?

1. Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Агаарын бохирдлын төлбөрийн
тухай, Байгаль орчныг хchuulga_32амгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуульдөөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт
оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/;

2. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох   тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; ·        
- Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г.ГАНЗОРИГ танилцуулна. ·        
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна.

3. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эм,эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг
Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна. 

4. Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /"Утаагүй Улаанбаатар" хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; ·
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ танилцуулна. ·       
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.ЧУЛУУНБАТ танилцуулна

5. Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого

батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/; ·       
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.ГАНБЯМБА танилцуулна. ·        
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУД танилцуулна.
6.  Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль
орчныг хамгаалах тухай хуульдөөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульдөөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; ·        
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ танилцуулна.

7.  Төсвийн тогтвортой байдлын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; ·       
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд С.БАЯРЦОГТ танилцуулна. ·       
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДАМБА-ОЧИР танилцуулна.

8. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим
арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/; ·       

- Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ танилцуулна. ·      
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.НАРАНХҮҮ танилцуулна.

9.  Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/; ·        
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд С.БАЯРЦОГТ танилцуулна. ·       
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын   гишүүн Р.БУД танилцуулна. ·        
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.

10.  Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй
болсонд тооцох тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд
төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; ·        
- Хууль санаачлагчийн илтгэлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ танилцуулна. ·        
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДОНДОГ танилцуулна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.