2010.05.27
Камерийн хяналтгүй бол архи борлуулахгүй
Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс үйлчилгээ явуулж буй байрандаа хяналтын камер байрлуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч үүрэг болголоо.
Өчигдөр гарсан Засаг даргын Захирамжаар ийм үүргийг дээрх үйл ажиллагааг эрхлэдэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад өгөөд эдгээр газрууд цаг хэтрүүлэн архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан, үйлчилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохыг хотын Ерөнхий менежерт даалгасан байна.Мөн “Согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгуулагад тавигдах шаардлага, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам”, ”Согтууруулах ундааг үйлдвэрлэлийн бус аргаар боловсруулан худалдан борлуулж байгаа тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах” журмын төсөл боловсруулахыг Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын дарга нарт үүрэг болголоо.Урт цагааны гудамж, Бөмбөгөр, Хархорин, Барс, Нарантуул зах зэрэг архичид олноор цугладаг газруудад нийгмийн дэг журам сахиулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг Нийслэлийн Цагдаагийн газарт үүрэг болгосон.
Захирамжид ийнхүү арга хэмжээ авах тухай заасны зэрэгцээ 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж буй “Архидан согтуурахтай тэмцэх нь бүх нийтийн үйл хэрэг “ зорилтот ажлын хүрээнд тодорхой төлөвлөгөө боловсруулан иргэд, олон нийтийн оролцоонд түшиглэн санаачилгатай идэвхитэй ажиллаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг шагнаж урамшуулах юм. Нийслэлийн Засаг даргын энхүү Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд захирамжийг хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулах цагдаагийн ажилтнуудад сургалт зохион байгуулан ажилд нь орууллаа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.