Өмнийн говийн дэд бүтцийг хөгжүүлнэ
2010.05.27

Өмнийн говийн дэд бүтцийг хөгжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар “Өмнийн говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны тumnu_goviөлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа.

Энэ хөтөлбөр өмнөд говийн суурь дэд бүтэц, уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулах аж үйлдвэрүүдийн дэд бүтэц, тэдгээрийг түшиглэн хөгжих хот, суурины инженерийн дэд бүтэц болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох зорилготой. Хөтөлбөрт тусгасан зорилтуудыг 2010-2015 онд хэрэгжүүлэх бөгөөд үндэсний аюулгүй байдалд харшлахгүй, олон нийтийн эрх ашигт нийцсэн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн өсөлтийг хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг дэмжиж, тухайн салбарын шилдэг техник, технологи, олон улсын дэвшилтэт стандартыг баримтлах юм. Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Нарийн сухайт, Шивээ-Овоо зэрэг стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглаж эхэлснээр эдийн засгийн өсөлт жилд дунджаар 12.5 хувь болон өсч, 2015 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5250 ам долларт хүрч 2009 оны түвшингээс 2.7 дахин нэмэгдэхээр байна. 

Дашрамд хэлхэд өнгөрсөн долоо хоногт мөн Засгийн газраас Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл байгуулах шийдвэр гаргасан билээ. Энэ зөвлөл өмнийн говийн бүс, орон нутгийн хөгжлийн стратеги, төлөвлөгөө болон төсвийг боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахад Засгийн газарт туслалцаа үзүүлэх үүрэг бүхий хөгжлийн зөвлөл байх юм. Зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн ажиллах юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.