2010.05.31
Энэ оны арваннэгдүгээр сард хөөмий монголын соёлын өв мөн бишийг шийднэ
УИХ-ын чуулганы баасан гаригын үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос БСШУ-ны сайдад тавьсан “Монгол хөөмийн дуулах урлагыг хамгаалах, хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй бодлого, уг асуудлаар үүсээд байгаа нөхцөл, байдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар, УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас Монгол Улсын Ерөнхий сайдад, УИХ-ын гишүүн Д.Арвин, Су.Батболд нараас Байгаль орчин, аялал жуулчлалын, Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт тус тус тавьсан “Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн талаар, асуулгын хариуг сонсов.Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тавьсан асуулгатай холбогдуулан БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр мэдээлэл хийлээ.
Тэрээр хөөмий нь эртний нүүдэлчдийн уламжлалт соёлын нэгэн хэв шинж мөн боловч хөгжмийн урлагийн айд багтахын хувьд харьцангуй сүүлийн үед хамаарах бөгөөд түүнийг олон янзаар тодорхойлсоор байгаа. Хоолой болон биемахбодын бусад эрхтний тусламжтайгаар давхар өнгөний эгшиглэгээг гаргадаг цөөнгүй улс үндэстэн дэлхий дээр амьдардаг. Одоо эрдэмтэд 15 улс үндэстэн хөөмий болон хөөмий төст урлагийг хөгжүүлж байгааг тогтоогоод байгаа юм. 2001 онд монголын хөөмийчид нэгдэн Монголын хөөмийчдын холбоо Төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байгааг мэдээлэлдээ дурдсан юм. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн асуусан асуултад сайд хариулт өглөө.
Д.Батбаяр гишүүн: -Хөөмий бол монголчуудын соёлын гайхамшиг. Тэр тусмаа баруун хязгаар Ховд аймгийн Чандмань суманд хөөмийлдөггүй эрэгтэй хүн бараг байдаггүй. Би хүртэл хүүхэд байхдаа хөөмийлөөд явж байсан. Үнэхээр хөөмий хятадаас гаралтай юмуу. Хятадын талтай энэ асуудлаар ярилцсан зүйл байна уу.
Н.Ганбямба:- Монголоос гаралтай энэ том өвийг америк, япон зэрэг бусад орны хүмүүс манайд ирж сураад явдаг. Патентын асуудалд ямар байр суурьтай байдаг юм бэ. Ж.Сүхбаатар:- Соёлын өвтэй холбоотой патентын асуудал ямар түвшинд явдаг юм бол. Ер нь соёлын өв уламжлалаа хадгалж хамгаалах асуудлаар үе үеийн хүмүүс яагаад ЮНЕСКО-д бүртгүүлэлгүй явж ирсэн юм бэ. Энд хэн хариуцлага хүлээх болж байна.
Сайд Ё.Отгонбаяр:- Хөөмий монголчуудын соёлын бахарлал мөн үү гэвэл мөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Монгол хөөмий” хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Өнгөрсөн онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн хорооны хурлаар Монгол хөөмийн урлаг гэсэн нэрээр БНХАУ-ын номинаци бүртгэгдсэн нь үнэн. Энэ үед манай номинацийн материал очсон байсан ч цаг хугацааны хувьд хятадынх түрүүлээд бүртгэгдсэнийг хэлэх хэрэгтэй. Манай номинацийн техникийн бичиг баримтуудыг саяхан хянаж дуусаад хүлээж авсан.Энэ оны арваннэгдүгээр сард болох биет бус соёлын өвийн хорооны хурлаар монголын нэр дээр бүртгэгдэх асуудал хэлэлцэгдэнэ. Энэ асуудал үүссэн цагаас хятадын талтай удаа дараа хэлэлцээр хийгдэж үүний үндсэн дээр ЮНЕСКО-гийн хүрээнд хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичиг нь цаашид маргаан дагуулж болзошгүй соёлын өвийн жагсаалтуудын талаар хоёр тал хамтарсан хороо гаргаж хэлэлцэж байхаар харилцан тохирсон. Одоо хятадын тал манай номинацыг дэмжээд явж байгаа. Тэр ч байтугай биет бус соёлын өвийн хорооны гишүүдэд гишүүнээр ажиллах асуудалд манай талд буулт хийж манайх хоёр хоёр жилээр хорооны гишүүний ажлыг бүс нутгийг төлөөлж ажиллана гэсэн харилцан тохиролцоонд хүрээд ажиллаж байна.Ер нь ЮНЕСКО-гийн бүртгэлийг ямар нэгэн оюуны өмчийн патент мэтээр ойлгох явдал олон нийтийн дунд тархмал байна.
ЮНЕСКО-гийн бүртгэл нь нэгдүгээрт, тухайн соёлын өвийг тээж байгаа хүн тухайн улсын нутаг дэвсгэр дээр байгаагий нь нотлох, хоёрдугаарт, соёлын өвийг хадгалж, хамгаалах, хөгжүүлэх үүргийг бүртгүүлсэн улс орон үүрч байгаа гэсэн хоёр чиг үүрэг дагалдан гарч байгаа.Соёлын өвийг патентжуулах асуудал олон улсын түвшинд байдаггүй. Жишээ нь монгол дээл гэхэд манжаас гаралтай гээд явчихдаг.
Хүндрэлтэй асуудал. Хятадын нутаг дэвсгэр дээр оршин суугаа монгол үндэстнүүдийн хөөмий гэдэг урлагийг хамгаалья гэсэн үүрэг хүлээх үүднээс хятадын тал ЮНЕСКО-д бүртгүүлсэн гэж ойлгож байгаа. Газар зүй, улс үндэстний нэр томьёо хоорондоо холилдоод байгаа учир замбараагүй байдал үүсчихээд байгаа юм.БНЭУ ЮНЕСКО-гийн соёлын өвийн нэг номинацид бэлтгэхдээ 40 мянган ам,доллар, БНХАУ 55 мянган ам,доллар зардаг. Монгол Улс энэ онд арван номинацид бэлтгэхдээ 60 сая төгрөг гаргасан. Санхүүжилтийн хувьд хүндрэл бэрхшээлтэй байдал үүсдэг.Ер нь өв соёлоо энд тэнд бүртгүүлнэ гэхээсээ илүү хадгалж, хамгаалахад санаа тавих хэрэгтэй. Конвенци 2005 онд байгуулагдаж 2007 онд хүчин төгөлдөр болсон. Соёлын өвийн төвийг байгуулах асуудал 2008 онд шийдэгдсэн. 2009 онд дөрөвхөн хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Иймд юм болгонд гар хүрч чадахгүй байгаа гэдгийг хэллээ. Ийнхүү асуулт хариулт дууссаны дараа УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас Монгол Улсын Ерөнхий сайдад, УИХ-ын гишүүн Д.Арвин, Су.Батболд нараас Байгаль орчин, аялал жуулчлалын, Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт тус тус тавьсан “Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгатай холбогдуулан БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр мөн мэдээлэл хийсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.