Богдхан уулын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 59 эрх цуцлалаа
2010.05.31

Богдхан уулын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 59 эрх цуцлалаа

БОАЖ-ын Сайдын 2010 оны 5-р сарын 27-ны өдрийн А-160 тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 59 эрх цуцаллаа.

“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.1, “Газрын тухай хууль”–ийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/36/2461 тоотоор ирүүлсэн улсын байцаагчдын дүгнэлтийг тус тус үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гурвалсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгжүүд энэ шийдвэрийн дагуу гэрээгээ цуцлуулах юм. Тэдгээрийн газар ашиглах эрхийг 2010 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцож, гэрээний хугацааг дуусгавар болгоно. Газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрчилгээг хураан авч, хуульд заасан хугацаанд газар чөлөөлүүлэн хүлээн авах ажлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлага болоод Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Ажлын биелэлтэд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хяналт тавьж, хэрэгжилтийн байдлыг 2010 оны 7-р сарын 1-ний дотор танилцуулна.

Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээ, гэрчилгээгцуцлах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.