УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана
2010.06.02

УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Барааны тэмдэг, газар bh_tbbзүйн заалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Патентын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөр, “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүд /зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.