2010.06.03
УИХ-ын гишүүн З.Энхболдыг хүндэт төгсөгчөөр өргөмжилжээ
Саяхан ОХУ-ын Свердловск мужийн Захирагч А.С.Мишарин болон албаны бусад хүмүүс манай оронд айлчилж монгол улсын ерөнхийлөгч болон их хурал, засгийн газрын гишүүдтэй уулзаж улс төр, худалдаа, боловсролын талаар тодорхой ажлуудыг тохиролцоод буцсан. Свердловск мужийн захирагчтай хамт Уралын холбооны Их Сургууль \хуучнаар УПИ\ - ийн ректор В.А.Кокшаров ирсэн бөгөөд түүнийг олон мянган монгол инженерүүдийг бэлтгэж үндэсний боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж БСШУЯ-ны боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан юм.
Одоогийн Уралын холбооны их сургууль \хуучнаар УПИ\ нь Оросын ардчиллын гол өлгий газрын нэг байсан ба ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Ельциний төгссөн сургууль гэдгээрээ их алдартай ажээ. Тус их сургууль нь инженерийн боловсролын уламжлал, сургалт сайтай хэмээн дэлхийд үнэлэгддэг юм.Уралын холбооны их сургууль \хуучнаар УПИ\ нь 30-аад жилийн өмнөөс монгол инженерүүдийг бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ утгаараа монголд уул уурхай, зам тээвэр, дэд бүтэц, цахилгаан эрчим хүчний салбар үүсэж хөгжихөд их үүрэг гүйцэтгэжээ.
Сонирхуулахад, одоогийн парламентын гишүүдээс Д.Энхбат, З.Энхболд, Б.Чойжилсүрэн, Ц.Цэнгэл нар энэ сургуулийн төгсөгчид юм байна. В.А.Кокшаров ректор монголд байх хугацаандаа УИХ-ын гишүүн З.Энхболдыг Уралын холбооны их сургуулийн хүндэт төгсөгчөөр өргөмжилсөн гэрчилгээг гардуулсан бөгөөд энэ нь тус сургуулийн энэхүү хүндэт цолыг гадаадын төгсөгчиддөө өгч буй цөөхөн тохиолдлуудын нэг юм байна.Тэд энэ айлчлалаараа монголоос авах оюутныхаа тоог нэмэгдүүлэх, ялангуяа уул уурхайн чиглэлээр өндөр зэрэглэлийг мэргэжилтэн түлхүү бэлтгэх амлалтыг монгол улсын ерөнхийлөгчид өгөөд буцжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.