З.Энхболд: Хүссэн хүндээ халамж өгөх бололмжыг Засгийн газарт нээж өгөх гээд байгаа юм биш үү?
2010.06.04

З.Энхболд: Хүссэн хүндээ халамж өгөх бололмжыг Засгийн газарт нээж өгөх гээд байгаа юм биш үү?

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар (2010.06.03) Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд хуулийн заалт алдаатай байгааг хэллээ. Тухайлбал хуулийн 3.1-т хашаандаа төмс тарь гэхэд үгүй гээд бадаг хүнд нийгмийн халамж өгөхөөр заалт байна, өөрөөр хэлбэл засгийн газар "оноо авахын" тулд хүссэн хүндээ нийгмийн халамж өгч болох боломж олгосон заалт байна тодорхой заалт оруулж ирж болоогүй юмуу. Сонгуулийн жил Ерөнхий сайд, НХХЯ-ын сайд, Статистикийн газрын дарга гурав нийлээд ядуурлын түвшингөө 90 хувьд ч хүргэж болно шүү дээ, тэгж буруугаар ашиглагдахгүй баталгаа байна уу? хэмээн асуулаа. Мөн тоо баримтаа болгох хэрэгтэй, мөн хүүхдийн мөнгө, халамж хоёр тусдаа зүйл шүү гэдгийг санууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.