УИХ-ын Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэг ҮТЕГ-ын үйл ажиллагаатай танилцав
2010.06.07

УИХ-ын Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэг ҮТЕГ-ын үйл ажиллагаатай танилцав

Улсын төсвийг бүрдүүлэх чиглэлээр Үндэсний Татварын Ерөнхий газраас зохион байгуулж буй үйл ажиллагааг шалган, туслах зорилгоор УИХ-ын Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, УИХ-ыsaikhan-sambuu_badelhanн гишүүн Х.Баделхан нар өнөөдөр Татварын ерөнхий газарт ажиллав. УИХ-ын гишүүд ҮТЕГ-ын дарга Ц.Оюунбаатар, дэд дарга Ч.Жигжид, дэд дарга Ж.Батбаяр,Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ нартай уулзаж Улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ, татварын өрийн барагдуулалт, үүссэн шалтгаан, нөхцөл, өр барагдуулах маргаан, хянан шийдвэрлэх арга хэмжээ, үр дүн, татварын бүртгэл, тайлангийн ирц, татварын ногдуулалт, төлөлтийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

Түүнчлэн татварын байгууллагын албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар зохион байгуулсан ажил, татварын улсын байцаагч, ажилтны нэр хүнд харилцааны соёл, татвар төлөгчдийн сэтгэл зүй, татварын улсын нэг байцаагчид ногдож буй татвар төлөгч аж ахуйн нэгжийн норм, нормативын мөрдөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гишүүд сонссон.Татварын ерөнхий газрынхан 2009-2010 онд улсын төсвийн орлогын төлөвлөгөөг сар бүр давуулан биелүүлж ирсэн гэж байлаа.

Мөн сахилга хариуцлага, зохион байгуулалтыг дээшлүүлж, татварын албаны ил тод шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, авилга, хүнд суртлаас ангид байх тухайгаа УИХ-ын гишүүдэд дуулгалаа. Татвар төлөгчдөд нээлттэй, шуурхай соёлтой үйлчилгээг үзүүлэх, татварын боловсролыг олгох, харилцан итгэлцэл дээр суурилсан татварын үйлчилгээг хэрэгжүүлэх талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүдтэй ҮТЕГ-ын удирдлагууд санал солилцсон гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.