Өмнөговь, Дорноговь аймгуудад 21.9 сая ам.доллар төсөл хэрэгжинэ
2010.06.08

Өмнөговь, Дорноговь аймгуудад 21.9 сая ам.доллар төсөл хэрэгжинэ

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх "Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжил төсөл"-ийн буцалтгүй тусламжийн хэлэлцээр, төслийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, Аsain_shandзийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч А.Рутенберг, Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа, Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Төслийн нийт өртөг 21.9 сая ам.доллар ба үүний 15 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас буцалтгүй тусламжаараар олгож, үлдсэн хэсгийг улсын төсвөөс санхүүжүүлэх юм.

Өмнөговь, Дорноговь аймгийн Даланзадгад, Сайншанд хот, томооохон сумдын төв, хилийн боомтуудад уул уурхайн үйл ажиллагаа, хилийн худалдаа, дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгаа билээ. Энэхүү эдийн засгийн үйл ажиллагааг даган ажлын байр олноор бий болж суурьшилт, хотжилт ихээр явагдаж байна. Иймээс, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх, зохистой, үр ашигтай хот төлөвлөлтийг хийх, цэвэр, бохир усны систем, дулаан хангамжийг сайжруулах зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай байгаа билээ.

Тиймээс Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс, Ханбогд, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүдийн хилийн боомтод усан хангамжийн цооног, шугам хоолой, бохир усны шугам хоолой, халаалтын зуух, халаалтын шугам хоолой, хатуу хучилтай автозам барих зэрэг томоохон ажлууд хийгдэнэ. Төсөл хэрэгжснээр дээрх хоёр аймгийн төв, уул уурхай болон хилийн боомт хот, суурин газруудын эдийн засаг хөгжиж, хот байгуулалтын салбарын институц болон тухайн бүс нутгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмж сайжрах ажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.