Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
2010.06.09

Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Австри улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мартин Сайдикийг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжин хөгжиж байгаад УИХ-ын дарга сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд Австри улс нь манай улсын ардчилал, шинэтгэлийн үйл явцыг гүнзгийрүүлэхэд байнга дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархалтай байдгаа тэмдэглэлээ. Мөн хоёр орны парламент, бүлгүүд хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд өнгөрсөн онд Олон улсын парламентын холбооны Ассамблейд оролцох үеэрээ Австрийн парламентын дарга, хатагтай Барбара Крамертай уулзаж, хоёр орны парламентын хамтын ажиллагаа, харилцан ашигтай түншлэлийн асуудлаар санал солилцсон тухайгаа онцлон дуdemberel_-meer_copyрьдав.

Ноён Элчин сайд хэлэхдээ, Монгол оронтой би дипломат албаны амьдралын бүхий л хугацаандаа байнгын холбоотой байсан. Хэдийгээр Элчин сайдын хувьд Монгол Улсыг Бээжингээс хавсарч суугаа ч гэсэн аз завшаан гэж боддог. Тиймээс Монгол орны тухай мэдээллийг чих тавин анхааран сонсож, илүү ихийг мэдэх, өөрийн тус нэмрийг оруулахыг хичээж байдаг гэлээ. Тэрбээр хоёр орны парламентын тэргүүнүүд урьд нь нүүр тулан уулзаж санал бодлоо солилцож байсанд олзуурхаж буйгаа хэлээд Австрийн парламентын дэд дарга Фриц Нойгебауэр тэргүүтэй парламентын төлөөлөгчид энэ оны долдугаар сарын сүүлчээр Монголд айлчлахаар төлөвлөж буйг дуулгав. УИХ-ын дарга урьд нь Австрийн парламентын тэргүүнийг Монголд айлчлахыг урьсан урилга хэвээр буйг дахин нотлоод тус улсын Үндэсний зөвлөлийн дарга болон дэд даргын бүрэлдэхүүнтэй парламентын төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдэв.

Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд ноён Элчин сайдын зүгээс хүчин чармайлт гаргаж ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.