2010.06.09
"Хүчит шонхор" захд махны өргөтгөсөн худалдаа эхэллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба эхлэн мах, махан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Махны өргөтгөсөн худалдааг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн "Хүчит шонхор" захаас эхэллээ. Мах магнаг болж үнэ нь тэнгэрт хадлаа хэмээн шүүмжилж, үнэ буурахыг хүлээсэн иргэдэд дуулгах таатай мэдээ байна. Махны үнийг тогтоон барих, үнэ хөөрөгдлийг бууруулах зорилгоор нийслэлээс шат дараалсан тодорхой арга хэмжээ авахаар болсны нэг нь уг худалдаа юм.
Хүчит шонхор зах махны чиглэлээр үйл ажиллагаа дагнан эрхэлдэг хэд хэдэн чингэлэг /тусгай зориулалт бүхий хөргүүртэй/, лангуу, зориулалтын зоорь ажиллуулж, өглөөний 04.00-19.00 цаг хүртэл мах борлуулдаг юм байна.Түүнчлэн борлуулж буй махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораториар шинжилж баталгаажуулдаг аж. Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат “Өргөтгөсөн худалдаагаар таван компанийн махыг борлуулж байна. Адуу, үхэр, дайвар бүтээгдэхүүнээс гадна хөдөө орон нутгаас нийслэлд нийлүүлж буй махыг худалдана. Ер нь Улаанбаатар хотод махны бирж ажиллуулахаар болж байгаа. Хэрэглэгчдэд хүртлээ 4-5 шат дамжлага дамжин үнэ нэмэгддэг байсан явдлыг таслан зогсоох зорилготой” гэлээ.Махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 9-нөөс Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөөний автобусны эцсийн буудлын урд талд "Скай хайпермаркет"-д тус тус долоо хоногийн хугацаатайг болох юм.
Махны төрөл үнэ /1 кг, төг/
Ямаа цул 4000-4200
ястай 3000-3100
Хонь цул 4600-4800
ястай 3200-3600
Үхэр цул 5000
ястай 4900
Адуу цул 4000
ястай 4200
Тэмээ цул 4100
Хөлдөөсөн мах
Үхэр 4650
Адуу 2650
Ямаа 3500

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.