2010.06.14
Цахим худалдан авалтыг нэвтрүүлэх төсөл хэрэгжинэ
Бүгд найрамдах Солонгос улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/-аар дамжуулан Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газраас явуулж буй Цахим Монгол, Цахим Засаглалыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөрийн нэг томоохон бүрэлдхүүн хэсэг бөгөөд төслийг амжилттай хэрэгжүүлснээр Цахим Засаглалыг Монголд нэвтрүүлэх үйл ажиллагааг нэг алхам урагшлуулсан явдал болохоос гадна хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэж байна. Энэхүү төслийн эхлэл болгож худалдан авах ажиллагааны цахим сүлжээ бий болгох, барааны электрон каталоги үүсгэн цахим дэлгүүр /Shopping mall/-ийг ажиллуулах юм. Цахим дэлгүүрийг ашиглаж эхэлснээр захиалагч байгууллагууд худалдан авахыг хүссэн бараагаа нэр, төрлөөр нь хайж, өөрийн сагсанд цуглуулан, бүтээгдэхүүн авах хүсэлтээ нийлүүлэгч байгууллагуудад цахим хэлбэрээр хүргүүлэх юм. Ингэснээр төсвийн байгууллагын бараа, үйлчилгээний бусад зардлыг багасгах, түүнд тавих хяналтыг сайжруулах, цаг хугацаа хэмнэх эерэг талтай байна.
Цаашилбал, Засгийн газрын цахим худалдан авах ажиллагааг цогцоор нь нэвтрүүлэхийн тулд тендер шалгаруулалтын үе шатууд буюу тендерийн урилгыг олон нийтэд зарлах, тендерийн баримт бичиг болон саналыг цахим хэлбэрээр солилцох, ирүүлсэн саналыг үнэлэх, тендер шалгаруулалтын үр дүнг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх бөгөөд үүнийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд төрийн бусад байгууллагуудтай цахим хэлбэрээр мэдээллээ солилцох, тендерт оролцогч байгууллагуудын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас шууд авах шаардлага тавигдах юм.
Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааны төслийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх тусламжийн хэмжээ 4.6 сая орчим ам.доллар байхаар тооцоологдож байгаа бөгөөд энэхүү төслийг хэрэгжүүлснээр Засгийн газрын худалдан авах ажиллагааны тогтолцооны хувьд үсрэнгүй хөгжил болох бөгөөд Засгийн газрын худалдан авах ажиллагаанд нээлттэй, үр ашигтай, шударга, ил тод байдлыг хангах боломжийг бүрдүүлэх, тендер шалгаруулалтыг зохион байгуулах зардлыг багасгах, Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, улсын төсвийг үр ашигтайгаар зарцуулах, түүнд тавигдах хяналтыг дээшлүүлэх, худалдан авах ажиллагаанд ил тод байдал бий болгож өрсөлдөөнийг нэмэгдүүлснээр авилга, хээл хахуулийг багасгахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа тухай Сангийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.