2010.06.17
Зайсангийн аманд газар ашиглах эрхүүд цуцлав
БОАЖ-ын Сайдын 2010 оны 5-р сарын 27-ны өдрийн тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 66 эрх цуцалсан билээ. Богд уулын амуудад олгогдсон 20 га хүртэлх газрын зөвшөөрлүүд дээрх тушаалаар хүчингүй болсон юм.
Тэгвэл энэ удаа Зайсангийн аман дахь газруудыг хурааж авах шийдвэр гаргалаа. БОАЖ-ын Сайдын тушаалаар 2010 оны 6-р сарын 11-ний өдрөөс эхлэн нэр бүхий 4 томоохон эзэмшигчийн газар ашиглах 5 эрхийг цуцлав.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, Зайсан толгойн байгалийн унаган төрх, төлөв байдлыг өөрчлөхөөр үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр ийнхүү тэдний газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа юм.
Газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрчилгээг хураан авч, хуульд заасан хугацаанд газар чөлөөлүүлэн хүлээн авах ажлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлага болоод Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Ажлын биелэлтэд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хяналт тавьж, хэрэгжилтийн байдлыг 2010 оны 7-р сарын 1-ний дотор танилцуулна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.