2010.06.17
ОУВС тодорхой таван санал тавилаа
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр ОУВС-гийн Ази номхон далайн газрын хэлтсийн дарга, Монголын ажлын хэсгийн ахлагч Стивен Барнеттийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, төсөв, банк санхүүгийн талаар ярилцаж санал солилцов.
Ноён Стивен Барнетт хэлсэн үгэндээ манай улстай хийж байгаа төсөл хөтөлбөрөө амжилттай үргэлжлүүлэх хүсэл сонирхолтой байгаа боловч имфляц өсөж, санхүүгийн зах зээл хүндрэлтэй болж байгаа энэ үед төр засгаас авч байгаа улс төрийн шинжтэй шийдвэрүүд нь хүндрэл үүсгэж байгаа гэдгийг онцоллоо. Тэрээр санхүүгийн зах зээлийн аливаа хүндрэл бэрхшээлийг даван гарахын тулд Төсвийн тогтвортой байдлыг хангах, дунд хугацааны төсвийн хүрээний зарлагын өсөлтийг багасгах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлах, мөнгөний бодлогыг чангаруулах, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг хийх гэсэн тодорхой таван саналыг ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа Тэргүүн шадар сайдад танилцууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.