Дундговь аймгийн залуус Ардчилсан намаар зочиллоо
Дундговь аймгийн залуус намын даргатай уулзах үеэр өвөлжилт хүндэрсний улмаас хохирол амсаад байгаа малчдад сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн ийм арга хэмжээ зохион байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлсэн. Харин төрөөс малчдад үзүүлэх туслалцаа хангалтгүй байгаа болон залуу хүмүүст бизнес эрхлэх орчин бүрдэхгүй, банкны зээлийн босго өндөр, хөдөө нутагт ажлын байр хомс байгаа дээр шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Төрөл бүрийн ажил, мэргэжилтэй 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг намын даргатай уулзсаны дараагаар төрийн ордонтой танилцан, Ардчилсан намын шилэн танхимд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Х.Тэмүүжин болон намын Нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг нартай уулзаж, сум орон нутагтаа тулгамдаад байгаа асуудал болон намын бодлогод залуусын дуу хоолойг хэрхэн тусгах талаар ярилцлаа. Уулзалтын дараагаар Монголын лектор төвийн сургагч багш С.Жавхлан лекц уншсан юм.
Ийнхүү Дундговийн залуус хөдөө нутгийн ундарсан их ажлаас холдож бүтэн улсынхаа нийслэлд хүрэлцэн ирж хоёр өдрийн турш сэтгэл оюунаа цэнэглэж өнгөрөөлөө. Залуус маргааш үйлдвэрийн газраар орж, НУГЖУ нөхөн сэргээх төвийн үйл ажиллагаатай танилцан, кино үзэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Аймгийн ҮЗХ-ны гишүүдийн хувьд Ардчилсан хувьсгалын 20 жилийнг ойг угтан үе шаттай олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид ч үйл ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа.