2010.06.18
Ерөнхийлөгч УИХ-д мэдээлэл хийнэ
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хувиарийн дагуу хуралдаж байна. Хуралдааны эхэнд Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд байнгын хорооны дүгнэлттэй танилцаж, асуулт хариулт явагдаж байна.
Үүний дараагаар үдээс өмнө хуралдаанаараа Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2009 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлан, Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай Улсын Их Хурлын 2007 оны 09 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Харин үдээс хойш 15 цагаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д мэдээлэл хийхээр болсон байна. Одоогоор ямар асуудлаар мэдээлэл хийх нь тодорхойгүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.