Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагаанаас болж Завхан гол ширгэсэн үү гэдгийг УИХ ярилцлаа
2010.06.19

Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагаанаас болж Завхан гол ширгэсэн үү гэдгийг УИХ ярилцлаа

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын Их Хурлын гишүүн Д.Балдан-очир, Ц.Дашдорж нараас Байгаль орчин, аялал жуулчлалын болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт тавьсан "Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагааны явц болон байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах асуудлаар хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаарх асуулга"-ын хариуг сонссон юм.
Асуулгын хариуг БОАЖ-ын сайд Л.Гансүх уншиж танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир Завхан гол тасарч, дөрвөн аймгийн олон иргэд станцын техникийн алдаанаас болж усгүй болж байгааг хэллээ. Эрхэм гишүүнд нутгийн өвгөд "хүү минь хүн мал нь устайгаа байгаад лааны гэрэлтэйгээ байвал яасан юм бэ. Энэ айхавтар цахилгаан станцыг хичнээн ч жил ярилаа, нас гүйцэхгүй юм байна." гэжээ. Иймээс гишүүн сайдад хандан асуулга тавьжээ.

Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан бид хуваагаад байгаа тавантолгойгоо өгөөд ч энэ ширгэсэн нуур, усаа эргээд сэргээх ямар ч боломж байхгүй шүү. Мөн говьд хэзээ ч усан цахилгаан станц барьдаггүй гэдгийг тэд нар салхины эрчим хүчийг ашиглах боломжтой гэдгийг онцлоод 50 жилийн дараа гэхэд элсэн манхан дунд энд Тайширын усан цахилгаан станц байсан шүү гэсэн түүх л үлдэх байх даа хэмээн хэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.