Хонгор суманд хордлого байхгүй гэдгийн ЭМЯ-ны сайд албан ёсоор мэдэгдлээ
УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 240 мянга орчим хүн амтай Дархан, Сэлэнгийн бүс нутагт төрөх эмнэлэг барьж өгөх асуудлыг нааштай харж үзэхийг Эрүүл мэндийн сайдаас хүслээ. Үүнээс гадна Хонгор суманд хордлого байгаа юу? байхгүй юу гэдгийг ЭМЯ-ны сайдын хувьд хариуцлагатайгаар хэлээд өгөөч. Үнэхээр хордлого байгаа юм бол хэдэн хүн нас барсан тодорхой хэлж өгнө үү, байхгүй юм бол энэ хордлогоос болж нэг эх эндээгүй, нэг эх үр зулбаагүй, хүүхэд нас бараагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Цаашдаа хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлаар хэн нэгэн хүн дур зоргоороо ингэж мэдээ цацаад олон түмнийг төөрөгдүүлээд байдаг юмыг төр анхаарах ёстой гэдгийг хэлсэн юм.
Харин ЭМЯ-ын сайд С.Ламбаа энэ үеэр Хонгорт хордлого байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм.
О.Батзаяа