2010.06.21
Ноён Ху Чуньхуад толин хулын төлийг бэлэглэлээ
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны нарийн бичгийн дарга ноён Ху Чуньхуа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 18-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт буй УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн хурдан морины уяагаар зочиллоо.
Зуны дунд хар морь сарын шинийн 7-ны билэгт сайн энэ өдөр тус уяаныхан хурдан морьдынхоо уяа сойлгыг эхлэх ёслолоо дөнгөж үйлдээд байлаа. УИХ-ын дэд дарга Г.Батхүү эрхэм зочдод улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдаж байсан морьдынхоо талаар танилцуулсан юм. Эрхэм зочид уяан дээрх морьдын угшил, амжилтыг хамгаас илүү сонирхож байсан. Энэ жил тус уяаныхан нас насны 30 гаруй морь уяжээ. Тэдний ихэнх нь улс, бүс, аймгийн наадамд түрүүлж, айрагдаж байсан хурдан магнайнууд байсан бөгөөд 5-6 нь уралдаж байгаагүй битүү морьд аж. Олон зочдын нүдийг хужирласан гуулин зээрд азарга л гэхэд хоёр настайгаасаа уралдаж, улс, бүсийн наадамд тавантаа айрагджээ. Мөн өсгий цагаан зээрд, Сүхбаатарын халтар, ерөөл халзан гээд торгон жолоогоо өргүүлж байсан олон морьд байсан юм.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг болох зургаан настай хул халзан морийг ноён Ху Чуньхуад өгсөн юм. Энэ морь моринд дуртай монголчуудын шүтээн гэж хэлж болох толин хулын төл юм байна.
Үүний дараа зочид Монгол ӨМӨЗО-ны хамтарсан “Улаан” цементийн үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.