2010.06.21
Эрдэнэ сумын ахмад хилчид төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв
Монгол улсын хэн ч халдашгүй дархан хилийг хамгаалах ариун үйлсийн төлөө сэтгэл зүрхээ зориулж явсан Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Хилийн 0129 дүгээр ангийн ахмад хилчид УИХ-ын гишүүн Яйчилын Батсуурийн урилгаар Төрийн ордонтой танилцаж, Төрийн Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.
Ахмад хилчид эрхэм гишүүн болон УИХ-ын Тамгын газарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ Я.Батсуурь гишүүн бусад гишүүдийн хамт санаачилсан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд 25-аас доошгүй жил ажилласан офицер, ахлагч нар өндөр насны тэтгэвэрт олноор гарч байгаа тул ажил хөдөлмөр эрхлэх, өндөр настанг халамж хөнгөлөлтөд хамрагдах үед хөдөлмөрийн хуулийн насанд хүрээгүй учир хасагдаж, өндөр настан ч биш, тэтгэвэрийн хүн ч биш мэтээр завсардаж байгааг анхааралдаа авч судлан үзэж цэргийнхний өндөр настны нэгэн адил тооцож байх заалтыг холбогдох хуулинд тусгаж өгөх талаар санал бодлоо илэрхийлэв.
Ийнхүү ахмад хилчид Их хурлын гишүүндээ баярлаж талархсанаа илэрхийлээд Төрийн ордонтой танилцан, сэтгэл өндөр буцацгаав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.