Аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн нутаг дэвсгэрийг тусгай хэрэгцээний газарт хамруулхаар боллоо
2010.06.21

Аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн нутаг дэвсгэрийг тусгай хэрэгцээний газарт хамруулхаар боллоо

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн 3512.5 га, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг: Оюутолгой орд орчмын 7736.1 га, Цогтцэций сумыaj_uildverн Тавантолгойн орд газар орчмын 3661.3 га, Дорноговь аймгийн Замын-Vvд сумын нутагт орших 882.3 га, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээний газарт хамааруулахаар боллоо.

Тусгай хэрэгцээнд авсан газарт иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн хvрээнд солих буюу эргvvлэн авахад шаардлагатай хөрөнгийн тооцоо, судалгаа хийж дvнг 2010 оны 7 дугаар сарын 1-ний дотор, аж vйлдвэрийн цогцолбор, уул уурхайг тvшиглэн байгуулах хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, орон нутгийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тодотгол хийх зэрэг ажил хийж, дүнг 2010 оны 4 дvгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.