Хутагтын нутгийн залуусын өдөрлөг болов
2010.06.28

Хутагтын нутгийн залуусын өдөрлөг болов

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн оюутан залуучуудын холбоо, Аймгийн залуучуудын холбоо, Гурван говийн хөгжил оюутан залуya_surgsltучуудын холбооноос хамтран “ХУТАГТЫН НУТГИЙН ЗАЛУУС” өдөрлөгийг Дорноговь аймагт амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь “Боловсрол-Хөгжил-Боломж” сэдэвт хэлэлцүүлгээр эхэлж Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Төмөрхуяг, Сайншанд сумын Засаг дарга Ж.Галбадрах, Саран Хөхөө театрын дарга, УИХ-ын гишүүн Я.Батсуурийн бие төлөөлөгч-туслах Л.Эрдэнэбат нарын хүмүүс оролцож, нутаг орны ирээдүй, оюутан залуусын харилцаа холбоог сайжруулах, тэдэнд нутгаа гэсэн сэтгэлийг төлөвшүүлэх, оюутан залууст тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, мөн “Нутгаа хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын АХА тэмцээнд 40-өөд оролцогч оюун ухаан, мэдлэг чадвараа уралдуулсанаас Сайхандулаан сумын ЕБС-ийн багш н.Мөнхзолбоо түрүүлж, нутаг орныхоо түүх соёлын талаар бусдаасаа илүү гэдгээ харуулаад амжлаа.

ya_surgaltХутагтын нутгийн залуусын спортын төрлийн валлейболын тэмцээнд Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайхандулаан, Хатанбулаг, Улаанбадрах, Сайншанд зэрэг 10-аад сумдын 100 гаруй баг тамирчид оролцсоноос Иххэт сумын баг тэргүүн байр, Сайншанд сумын баг дэд байр, Айраг сумын баг гуравдугаар байрт тус тус орлоо. Ийнхүү оюутан, залуусын амралтын үед зохиогдсоноороо онцлог болж буй тус арга хэмжээ нь хоёр өдрийн турш үргэлжилж хаалтын үйл ажиллагаагаа Сайншандын төв талбайд хийж, УИХ-ын гишүүн Яйчилын Батсуурийн мэндчилгээг бие төлөөлөгч-туслах Л.Эрдэнэбат дэвшүүлж, шилдгүүддээ шагналаа гардуулсан юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.