Зуун айлын зам ашиглалтад орлоо
2010.06.24

Зуун айлын зам ашиглалтад орлоо

Сүхбаатар дүүрэг 100-н айлаас Сэлбэ голын гүүрний уулзвар хүртэлх 840 метр авто замыг хүлээн авах нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. АНУ-ын Денвер хотын нэрээр нэрлэгдсэн Денверийн гудамжны заzuu_ailм барилгын ажил дөрөвдүгээр сарын 28-нд эхэлж хугацаанаасаа 10 хоногийн өмнө дуусч байна.

Замын ажлыг “Наранбулаг” ХХК богино хугацаанд чанартай гүйцэтгэжээ. Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан энэ зам нь Их тойруу болон Бээжингийн гудамж гэсэн гол замуудыг холбосон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түгжрэлийг багасгахад чухал ач холбогдолтой авто зам юм. Авто замын техникийн үзүүлэлтийн хувьд замын нийт урт 0.84 км, замын далангийн өргөн 12,1 метр, 2.5 метр явган замтай, зорчих хэсгийн өргөн 7 метр, хучилтын хийц нь боловсронгуй хучилттай аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.