2010.06.26
Д.Зоригт сайд Могойн голын уурхайн 51 хувийг хятадуудад бэлэглэхийг хүсчээ
-Д.Зоригт сайд могойн голын уурхайн 51 хувийг хятадуудад бэлэглэхийг хүсчээ-
Хятадуудын мөр гараагүй Монголын газар шороонд хятад тосгон байгуулах хүсэлтэй Д.Зоригт сайдын санаархал Ерөнхий сайдыг ч давж гарч байна.ЭБЭХ-ний сайд Д. Зоригтын зөвшөөрлөөр өнгөрсөн онд Эрчим хүчний газрын дарга н.Баярбаатар Хятадын «Юанда» компанитай 110 сая ам, долларын өртөгтэй, 60 мвт хүчин чадалтай станцыг Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн барих гэрээ байгуулсан. Хоёр аймгийн хэрэглэгчдийг цaхилгаанаар хангахад 30 мвт хүчин чадалтай цахилгаан станц байхад хангалттай гэсэн тооцоо байдаг ч яа-гаад ч юм тодорхой үндэслэлгүйгээр 60 мвт-ын станц төлөвлөсөн байна. Мөн барих зардлыг 110 сая ам.доллараар тооцсон нь олон улсын жишгээс ч өндөр үнэ аж. Гэвч Д.Зоригт сайд ийм гэрээг хятадуудад давуу эрх олгон байгуулсан байгаа юм.
Тендер ч шалгаруулалгүй, ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй хятадын нэг хувийн компанитай шууд гэрээ байгуулсан учраас Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Л.Гүндалай, Ц.Даваасүрэн нар энэ асуудлаар удаа дараа асуудал тавьж, чуулганы хуралдаан дээр Д.Зоригт сайдтай хэрэлдэж ч үзсэн. Бас л нэмэр болсонгүй. Харин ч энэ сарын 20-ны өдөр станцын шав тавих ёслолыг товлож, Хөвсгөл, Говь-Алтай, Завханы УИХ-ын гишүүдийг урьсан байна.Арга буюу УИХ-ын гишүүд Ерөнхий сайд С.Батболдод ханджээ. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар Д.Зоригт сайдад үүрэг өгснийг дуулгаж, асуудал тавьсан гишүүдийн талд үүнийг шийдвэрлэх ёстойг ч илэрхийлсэн байна.
Учир нь Д.Зоригт сайд хятадуудын эрх ашигт нийцүүлсэн, өндөр өртөгтэй гэрээ байгуулж, станц барих, ашиглах эзэмших эрхийг хятадуудад өгөөд зогсоогүй аж. Тэрээр өнгөрсөн сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд Могойн голын нүүрсний уурхайн төрийн эзэмшлийн 51 хувийг хятадуудад олгох Засгийн газрын тогтоолын төслийг оруулж иржээ. Харин энэ үед нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр дээрх гэрээнд өөрчлөлт оруулж, төсөвт өртөг зардлыг бууруулах чиглэлийг сайдад өгчээ. Яагаад гэвэл хэсэг хугацааны дараа Засгийн газар станцыг буцааж авахад зах зээлийн жишгээс хэт өндөр тавигдсан 110 сая ам.доллар, түүнээс ч илүү мөнгийг Хятадын : талд төлөх шаардлагатай болох учраас ЭБЭХ-ний сайдад тодорхой үүрэг өгсөн байна. Гэтэл Д.Зоригт сайд энэ үүргээ биелүүлэхгүйгээр станцын шав тавих ёслолд оролцох бэлтгэлээ базаачихсан байж. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын болоод Засгийн газрын танхимын гишүүдийн олонхийн саналаар өгсөн үүргийг Д.Зоригт сайд хүлээж аваагүй, Ерөнхий сайдаас ч илүү эрх мэдлийг энд эдэлжээ.Анхнаасаа хятадуудаар станц бариулахаар төлөвлөсөнТанхимын зарчмаар ажилладаг Засгийн газрын гишүүний эрх мэдлээс дэндүү ахадсан энэ үйлдэл ингээд зогсоогүй.
Анхнаасаа олон асуудлыг төлөвлөсөн байсан бололтой. Станц барихаар улсын төсөвт мөнгө тавиулсан хэрнээ хөрөнгийг станц барихад биш, зөвхөн шугам татахад зориулж байсан нь эхнээсээ Хятадын компаниар станцаа бариулах бэлтгэл алхам байжээ гэж хэлж болохоор байгаа юм. Энд сайд өөрөө Улсын төсвийн тухай хуулийг зөрчсөнийг онцолж байна.2009 оны улсын төсөвт 3.8 тэрбум төгрөгийг Могойн голын ДЦС-ын ТЭЗҮ-г боловсруулахад зориулж тавьсныг Могойн голоос Тэлмэн сум хүртэл цахилгаан дамжуулах шугам татах болгож хувирчээ. Дараа жилийнх нь төсөвт буюу оны төсөвт ДЦС-ын барилгыг эхлүүлэхээр 10 тэрбум төгрөгийг станц барих ажлыг эхлүүлэхэд зориулж суулгасан байна. Гэтэл энэ мөнгө мөн л Мөрөнгөөс Могойн гол хүртэл 110 квт-ын шугам болж хувирчээ. Хөвсгөлийн бүх суманд цахилгааны шугам татсан байдаг боловч зөвхөн энэ станцад зориулж Мөрөнгөөс Цэцэрлэг хүртэл 110 квт-ын шугам дахин татжээ.Уг нь улсын төсвийг зүйл заалт бүрээр нь УИХ баталдаг. Төсөвт юу ямар зүйлд зориулахаар бичсэн, яг түүнд нь л хөрөнгийг зарах учиртай байхад сайд энэ мөнгийг шугам болгосон нь станцыг хятадуудад өгөх эхний төлөвлөгөө төдийгүй хууль зөрчсөн ноцтой үйлдэл болж таарч байна. Могойн голын уурхайн нүүрс станцад таарахгүйХууль зөрчсөн, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн чиг үүргээ биелүүлээгүй сайдийнхүү юу ч болоогүй юм шиг ажлаа хийсээр байна.
Харин түүнтэй сүлбэлдсэн хятадууд Монголын парламентын гишүүдийг ч худалдаж аваад байна гэхэд хилсдэхгүй аж. Ерөнхий сайд С.Батболд шав тавих ёслолыг хойшлуулж, Д.Зоригт сайдад тэмдэглэлээр өгсөн чиг үүргээ биелүүлэхийг даалгаад, Засгийн газрын гишүүдээс хэн ч шав тавих ёслолд очоогүй боловч УИХ-ын зарим гишүүд тэрхүү шав тавих ёслолд очиж, хятадуудад тал засчээ.Монголын нутагт санаархсан хятадууд Хотгойдын газар шороонд хөл тавихыг хүсч байхад «Говь-Алтай, Завханыг цахилгаантай болгох ёстой» гэсэн ганцхан үгээр «халхавч» хийсэн эх орноо худалдагчид олширч байгаа нь энэ. Халхавч гэж тодотгохын учир нь Могойн голын 60 мвт-ын станц Могойн голын уурхайтай уялдах хэмжээний станц биш аж. Могойн голын уурхайн нөөцийг 1978 онд 13 сая 649.5 мянган тонн гэж тогтоожээ. Үүнээс 2009 оны нэгдүгээр сарын байдлаар ашиглалтад бэлтгэгдсэн 2.2 сая тонн, таамаг нөөц нь 11.4 сая тонн. Нүүрсний технологийн чанарын үзүүлэлт нь үнс 15 хувь, дэгдэмхий хий 26.6 хувь, хүхэр 0.9 хувь, илчлэг 7139 ккал/кг байна гэжээ. 7139 ккал/кг гэдэг тоо нүүрсний илчлэг асар өндөрболохыг нотолж байна. Тавантолгойн нүүрсний илчлэг 5000 гаруй ккал/кг гэдэг. Гэтэл хэдхэн жилийнөмнө Даланзадгадын ДЦС-ыг солонгосчуудаар бариулаад, Тавантолгойн коксжих нүүрсээр ажиллуулаад ул ширмийг нь шатаачихсан гашуун туршлага манайд бий.
Хий дэмий мөнгө зарсан энэ станц одоо ажиллахгүй байна. Тэгэхээр 7139 ккал/кг илчлэгтэй коксжих нүүрсээр Могойн голын станцыг ажиллууллаа гэхэд дээд тал нь таван жил ажиллуулаад Алтан загасны үлгэрт гардаг эмгэн шиг эвдэрхий тэвштэйгээ үлдэх нь тодорхой болж байна. Харин тэр цагт өндөр өртгөөр «хэрэггүй» станц барьсан хятадууд нэгэнт байгуулсан гэрээнийхээ дагуу Монголын Засгийн газраас мөнгөө авах нь дамжиггүй. Ийм л нөхцөл үүсчихээд байна.
Уг нь цахил гаан станц аш-гаа амархан нөхөх стратегийн объект. Стратегийн объект учраас хэн нэг гадныхны мэдэлд өгөх шаардлага ч байхгүй. Тэр тусмаа хятадуудад цахилгааны судсаа атгуулчихаад тэдний шахалтаар тусгаар Монгол Улсын иргэд хавчигдах ёсгүй. Монгол Улсын төсөв ч ганц станц барих хэмжээний мөнгөөр дутагдаагүй. Харин зөв бодлогоор,хүчин чадалдаа тохирсон станц барих техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах л юу юунаас ч илүү чухал болоод байна.
Энэхүү асуудалтай холбогдуулан Могойн голын уурхайн 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл Н.Сүлдчимэгтэй утсаар холбогдоход дараах хариултыг өгсөн юм.
-Сүүлийн үед болоод байгаа үйл явдлыг та хэрхэн, хүлээж авч байна вэ?
-Засгийн газар энэ асуудалд Монголынхоо ард түмний хүсэл сонирхолд нийцсэн шийдвэр гаргах байх гэж бодож байна.-Засгийн газар 51 хувиа хятадуудад өгвөл та яах вэ. Хувьцаагаа зарах бодол байна уу?
-хэзээ ч хүлээж авахгүй. Яасан ч хятадуудад өгөхгүй. Тийм асуудал байж болохгүй гэж бодож байна.М.Уранчимэг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.