2010.06.25
Зүүн аймгаас амьд мал оруулахгүй байхыг хатуу анхаарууллаа
Энэ жил зүүн аймгуудад шүлхий өвчин гараад байгаа. Хэдийгээр зүүн аймгийн мал тарга тэвээрэг сайтай байгаа ч өөхтэй мах иднэ гээд нийслэлд шүлхий өвчин дэгдээж болохгүй болохыг нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр үүрэг өгсөн байна.
Энэ чиглэлээр арга хэмжээ авч хот руу амьд мал оруулж ирэхгүй байх тал дээр хатуу анхаарахыг мэргэжлийн хяналтын байгуулагад даалгажээ. Зүүн аймгуудад дэгдсэн шүлхий газар авч 2 аймгийг хамарч байгаа тухай улсын онцгой комисс дээр мэдээлэл хийгдсэн. Ийм болохоор иргэд тарган өөхтэйг нь харж, харин наймаачид мөнгөний араас хөөцөлдөн амьд мал худалдаж улмаар улсын нийслэлээ халдварт өвчний голомт болгох вий хэмээн хотын захиргаа зовиж байгаа аж. Энэ тал дээр нийслэлийн мэргэжлийн хяналтын байгуулага анхаарлаа хандуулахаар болов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.