“Жагсаал цуглаан ба хүний эрхийн ажиглагч” сургалт боллоо
2024.06.03

“Жагсаал цуглаан ба хүний эрхийн ажиглагч” сургалт боллоо

Монголын Эмнести Интернэшнлээс Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран  “Жагсаал цуглаан ба хүний эрхийн ажиглагч” сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 20-р зүйлд заасанчлан хүн бүр тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй бөгөөд энэ эрх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн үйл хэрэгт оролцох зэрэг олон улсын эрх зүйгээр баталгаажсан бусад эрхээ хэрэгжүүлэх суурь нь болдог.

Хүний эрхийн ажиглагч нь жагсаал цгулааны үеэр хөндлөнгийн мониторинг хийж, зөрчлийг баримтжуулах, тайлагнах замаар хүний эрхийн зөрчлийг зогсооход чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус сургалтад ХЭҮК-ын Тамгын газрын албан хаагчид хамрагдлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан