2010.06.28
Д.Балдан-Очир гишүүн сэтгүүлчдэд "ажлаа тайлагналаа"
Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир сэтгүүлчдийг өглөөний цайнд урьжээ. Тэрээр өөрийн санаачлан боловсруулж байгаа нэгэн хуулийнхаа талаар сэтгүүлчдэд мэдээлж, тэдний сонирхсон асуултанд хариулсан юм. Элит төвд болсон уг уулзалтанд АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, ТЕГ-ын дарга Ц.Оюунбаатар, ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга Д.Баяраа нарын албаны хүмүүсээс гадна төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй сэтгүүлчид уригдан оролцсон юм.
‘’Хувь хүний орлогын албан татварын тогтолцоог шинэчлэн төгөлдөржүүлэх шаардлага зайлшгүй болох нь’’ сэдвээр УИХ-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор Д.Балдан-Очирын сэтгүүлчдэд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. Зах зээлийн эдийн засгийн нийгэм дэх Монгол Улсын татварын шинэ тогтолцоо үүсч хөгжсөнөөс хойш 20 жилийн хугацаа өнгөрсөн байна. 1990 онд Улсын Бага Хурлаас Албан татварын тухай анхны хуулийг баталснаас хойш албан татварын харилцааг улам тодорхой, оновчтой нарийвчлан зохицуулах зорилгын үүднээс УИХ-аас олон хууль, тогтоомжуудыг баталж улс орон даяар мөрдөж иржээ. Өнөөдрийн Монгол Улсын татварын тогтолцоо нь төрийн албаны хувьд бүрэн бэхэжсэн, орчин үеийн зах зээлийн эдийн засгийн мэргэжилтнээр хангагдсан бөгөөд шилжилтийн үеийн үүргээ аль хэдийн гүйцэтгэсэн гэж үзэж болох талтай. Монгол улсын төдийгүй аливаа улс орны албан татварын нэгдсэн тогтолцоо нь хувь хүний орлогын албан татварын тогтолцоо ба аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн албан татварын тогтолцооноос бүрддэг бөгөөд энэ хоёр тогтолцоо харилцан нягт уялдаа шүтэлцээтэй, зөв зохистой харилцаанд байж сая татвар нь нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд гүйцэтгэх ёстой үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэдэг байна.
Зах зээлийн эдийн засаг, ардчилал хөгжсөн улс орнуудын татварын нэгдсэн тогтолцоо нь хувь хүний орлогын албан татварын тогтолцоон дээр суурилан хөгжсөн байдаг юм. Учир нь хүнлэг ардчилсан иргэний нийгмийг байгуулах зорилго нь эцэстээ хүний хөгжлийн асуудалд зангилагддаг байна. Харин Монгол улсын татварын нэгдсэн тогтолцоо өнгөрсөн 20 жилд бүрэлдэн бий болж хөгжихдөө ерөнхийдөө улсын төсвийн эх үүсвэрийг бүрдүүлэхийг онцгойлон авч үзэж төр засгийн бүхий л анхаарлыг аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн албан татвар луу чиглүүлж ирснээс татварын иж бүрэн нэгдсэн тогтолцоо зөв зохистойгоор төлөвшиж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл хувь хүний орлогын албан татварын тогтолцоог улсын төсөвийг бүрдүүлэхэд оруулдаг хувь хэмжээ бага гэдэг үндэслэлээр төрөөс тавьдаг анхаарал, хүчин чармайлт сул байсан нь татварын тогтолцоог өрөөсгөл зөвхөн нэг тал руу нь хөгжүүлжээ.
Монголын төр өнөөдрийг хүртэл иргэдийн бүртгэлээ эмхлэн цэгцэлж чадаагүй бөгөөд иргэн бүрийнхээ хөрөнгө санхүүгийн талаар албан ёсны тооцооны баримт тодорхойлолтгүй түүвэр судалгаа, статистик математик аргачлалаар ард түмнийхээ амьжиргааны түвшинг чадан ядан баримжаалж бодлогоо гаргаж яваа нь орчин цагийн нийгмийн шаардлага алхааг гүйцэхгүй байна. Төрөөс хүний хөгжлийг хангах, нийгэм халамжийн ялгавартай бодлогыг хэрэгжүүлэх эдийн засгийн болон хууль эрх зүйн эх үндэс нь иргэн бүр хөрөнгө, орлогын байдлаа төр засагтаа мэдүүлдэг болох явдал юм.
Монгол Улсын одоогийн хувь хүний орлогын албан татварын тогтолцоо нь зах зээлийн ардчилсан нийгмийн үндсэн зарчмыг хангаж чадаагүй байна. Хувь хүний болон айл өрхийн хөрөнгө орлогын тайлан мэдүүлэг Монгол Улсад иж бүрэн цогц байдлаар бүрэлдэж хөгжиж чадаагүй байна. Зах зээлийн ардчилсан нийгэмд төр засгийн бодлогын төвд нь хүний хөгжлийн асуудал байх учиртай билээ. Нэгэнт иргэн, айл өрхийн орлогын тайлан мэдүүлэг байхгүйгээс нийгмийн тодорхой бүлэг, иргэд рүү хандсан нийгэм халамжийн ялгавартай бодлого явуулах эдийн засгийн болон эрх зүйн үндэс байхгүй байна.
Ийм учраас Монгол Улсын нийгэм халамжийн бодлого нь үндэслэл, тооцоо муу, хавтгайруулсан бодлого явуулж нийт хүн амын 80 орчим хувь нь ямар нэг нийгэм, халамжийн арга хэмжээнд хамрагдсаныг сүүлийн үед олж хараад монголын нийгмийн зүгээс түүнчлэн олон улсын байгууллагуудын зүгээс шүүмжилж байгаад дүгнэлт хийх цаг аль хэдийн болсныг гэрчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол орон үндсэндээ халамж, тэтгэмжид дулдуйдсан орон болж хувирчээ гэх үндэстэй юм.Монгол орон өөдөлж дэвжих нь нийгмийн шударга хөдөлмөр дээр тулгуурлах ёстой.
Улс орны үндэсний баялаг, төрийн төсөвт төвлөрүүлсэн татвар төлөгчдийн хөрөнгийг дахин хуваарилахдаа хүн ардынхаа орлого хөрөнгийн байдлыг иргэн нэг бүр, айл өрх бүрээр тэдний өөрсдийнх нь сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн тайлан тооцоонд тулгуурлан алсыг харсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг баримтлах учиртай бөгөөд ингэвээс сая нийгмийн хөгжлийн цогц бодлогын цөм нь бүрдэх болно.Юуны өмнө иргэдийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, хүн ам зүйн бодлого орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд төр, иргэний оролцооны зохистой зөв тогтолцоог гаргаж ирэх явдал юм. Нийгэмд шударга ёсыг тогтоох, авилгатай тэмцэх үндсэн аргын нэг бол Монгол Улсын иргэн хүн бүр орлогоо мэдүүлдэг болох асуудал гэж үзэж байна.
Одоогийн мөрдөж байгаа Монгол Улсын Татварын тухай хуулиар бий болсон тогтолцоо нь шудрага бус явдлыг нууж хаацайлсан, авилгалыг хөхүүлэн дэмжсэн шинж чанарыг өөртөө сүүлийн 20 жил агуулж ирлээ. Нийгэмд бий болсон шударга бус явдал, тухайлбал нийгмийн баялгийг шударга бусаар өмчилсөн ялангуяа өмч хувьчлалын нэрийн дор явагдсан түгээмэл үзэгдлүүд, хууль бус орлого, албан тушаал, эрх мэдлийг ашиглан хууль бусаар хөрөнгөжихийг монголын төр засагт зах зээлийн ардчилсан нийгмийн харилцаанд шилжсэн анхны он жилүүдээс гаргуулахгүй хязгаарлах, хянаж болох арга механизм байсан юм.
Энэ арга механизмыг монголын төр одоо болтол ашиглаагүй учраас монгол оронд шударга бус явдал газар авч шударга бусаар хөрөнгөжих, авилгал, хээл хахуулын асуудал зөвхөн монгол түмний сэтгэлийг эмзэглүүлээд зогсохгүй Монгол улстай шударга ёс, харилцан найрсгаар хамтран ажилладаг гадны түншүүдийн санааг зовоох болжээ. Харин энэ арга механизмыг хэвшүүлсэн дэлхийн бүхий л улс орнууд шударга, хүмүүнлэг, ардчилсан нийгмийн харилцааг төлөвшүүлж чадсан байдаг. Ийм улс оронд ялангуяа авилгал, хээл хахуул оршин тогтнох орон зай байдаггүй бөгөөд ямар нэг шударга бус явдал хээл, хахуул гарвал заавал илэрч нотлогддог байна. Тэр арга механизм бол Монгол Улсын иргэн бүр хөрөнгө орлогын байдлаа жил бүр татварын албандаа /төрдөө/ тайлагнадаг шинэ системд нэн даруй шилжиж орох асуудал юм. Өөрөөр хэлбэл өнөөгийн албан татварын тухай хуулиар иргэн хүн үндсэн орлогынхоо эх үүсвэрээс гадна нэмэлт орлого олбол татварын албанд хөрөнгө орлогоо мэдүүлдэг, түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчид тухайлбал авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын байдлаа мэдүүлдэг өрөөсгөл тогтолцоог халж Монгол Улсын иргэн бүр үндсэн хуулиар олгогдсон эрх үүргээ ухамсарлан нас хүйс, яс үндэс, хөрөнгө орлогын байдлаас үл хамаарч татварын албандаа жил бүр хөрөнгө орлогын байдлаа мэдүүлж түүндээ таарч тохирсон татварыг төлдөг тогтолцоог бий болгох асуудал юм.Хувь хүний орлогын албан татварын тогтолцоог шинэчлэн холбогдох хуулиудад зохих өөрчлөлтийг хийх, үзэл баримтлалыг боловсруулахдаа дараахь үндсэн зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.
1. Хувь хүний орлогын албан татварын тогтолцоог шинэчлэх үндсэн зарчим нь өрхийн орлогын мэдүүлэг (декларация) дээр тулгуурлах,
2. Хувь хүний орлогоос татварт төлдөг хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, бууруулах зарчмыг баримтлах, өөрөөр хэлбэл татварын дарамтгүй байх нь татвараас зайлсхийхгүй байх үндсэн нөхцөл болох, уул уурхайгаас эдийн засагт нийлүүлэгдэх орлогын өсөлттэй уялдуулан татварын хэмжээг бууруулах нөхцөл бүрдүүлэх:
3. Татвар ноогдуулалтаас чөлөөлдөг орлогын хэмжээ, нэр төрлийг нийгэм, эдийн засгийн зорилттой нягт холбож тодорхойлох:
4. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар хөрөнгө, орлогын байдлаа мэдүүлсэн иргэн хүнийг төрөөс авч хэрэгжүүлдэг нийгэм, халамжийн арга хэмжээнд хамруулдаг байх зарчмыг бий болгох:
5. Нийгэмд шударга ёсыг тогтоох авилгатай тэмцэхэд иргэдийн оролцоо эрх, үүргийн талаасаа иргэд хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлж хэвших:
6. Иргэн бүр хөрөнгө, орлогоо мэдүүлж зохих татвараа төлдөг тогтолцоог бий болгоход идэвхтэй оролцох нь хүн бүрийн Монгол оронд шударга, ардчилсан төр улсыг байгуулах, бэхжүүлэх эрхэм үүрэг байх:
7. Иргэн бүр татвараа төлж байх нь төр, улсынхаа хэвийн үйл ажиллагааг хангахад оруулж буй хувь нэмэр, үндсэн үүрэг болох, Үүгээрээ бахархаж түүгээрээ дамжин төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг тогтолцоог бий болгох:
8. Улсын бүх иргэд хөрөнгө орлогоо мэдүүлдэг татварын тогтолцоог бий болгосноор үндэслэлгүйгээр, хууль бусаар хөрөнгөжихийг зогсоох боломж бүрдэх:
9. Боловсрол эзэмших, эмчлүүлэх зардал, олон хүүхэдтэй гэр бүлийн гишүүд, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт, орон сууц худалдаж авахад зарцуулсан хөрөнгөнд ноогдох татварыг төлсөн татвараас нь буцааж олгодог татварын урамшууллыг бий болгох:
10. Иргэдийн нийгмийн идэвх оролцоог сэргээх, тэдний эдийн засгийн боловсролоо дээшлүүлэх аж ахуйгаа арвич хямгач, зөв авч явах төсөв тооцоонд суралцахад чухал үүрэг гүйцэтгэдэг байх:Хувь хүний орлогын албан татварын тогтолцоог шинэчлэх хуулийн үзэл баримтлалыг боловсруулах ажлыг нийгмийн үүсгэл санаачлага дээр тулгуурлан явуулах нь уг хууль монгол орны онцлогт тохирсон, урт хугацаанд тогтвортой хэрэгжих, амьдрах чадварыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.Иймийн учир 2010 оны зун, намрын туршид хэвлэл мэдээллийн ажилтан нартай хамтран иргэд, иргэний нийгмийн байгууллага, салбарын эрдэмтэд, судлаачид, төрийн албан хаагчдыг хэлэлцүүлэгт зохион байгуулалтын янз бүрийн арга хэлбэрийг ашиглан оролцуулахад төсөл санаачлагчийн зүгээс боломжтой бүхий л арга хэмжээг зохион байгуулна.
Үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх юм.Төсөөлөн тооцож байгаагаар УИХ-ын 2010 оны намрын чуулганаар хэлэлцүүлж 2011-2012 онд хэрэгжүүлэх бүхий л бэлтгэлийг хангаж 2012-2013 оноос татварын шинэ тогтолцооны хуулийг мөрдөж эхлүүлэх нь уул уурхайн болон бусад салбарын эрчимтэй хөгжлийн чанарын эхэн үетэй уялдуулах нь зөв мэт санагдаж байна гэлээ. Хууль санаачлагч дээрх хуулийн төслөө боловсруулж дуусаад ирэх намрын чуулган эхлэх үеэр УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаагаа сэтгүүлчдэд мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.