2010.06.28
Ховдын Нутгийн зөвлөл бөхчүүдийн галаа эргэв
Дэлгэр зуны цагтаа дэнж хотойтол нааддаг Монгол түмний их баяр эрийн гурван наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Бөхчүүд, уяачид, харваачид маань наадмын бэлтгэлдээ аль хэдийнээ гараад байгаа билээ. Баруун Монголын баатарлаг ард түмэн хэмээн яригддаг Ховд нутгийн бөхчүүд ч хотоос холгүйхэн орших Сүүж ууланд улс, аймгийн цолтой болон залуу бөхчүүдээс бүрдсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр наадмын бэлтгэлээ хийж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт тэргүүтэй Нутгийн зөвлөлийнхөн бөхчүүдийн галаа эргээд иржээ. Ховд нутгаас дээхнэ үед Ш.Ванчинхүү, Рэнцэндорж зэрэг бөхчүүд сайн барилдаж байсан гэдэг. Тэднээс хойш улсын заан Ч.Бямбадорж, Д.Мягмар гээд нэгэн үеийн хүчтэнүүд төрөн гарсан билээ. Мөн хүмүүсийн сайн мэдэх улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг нар нутгийнхаа нэрийг гарган, шуугиулж байлаа. Одоо эдгээр хүчтэнүүд нутгийнхаа галыг ахлан, залуу бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтыг хийлгэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.