НҮБ-ын чуулганд Монгол улс сайн дурын илтгэлээ хэлэлцүүлнэ
2010.06.29

НҮБ-ын чуулганд Монгол улс сайн дурын илтгэлээ хэлэлцүүлнэ

2010 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгмиgandi_nubйн зөвлөлийн үндсэн чуулган болж байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди тэргүүтэй төлөөлөгчид тус чуулганы хүрээнд зохион байгуулагдаж байгаа Хөгжлийн хамтын ажиллагааны уулзалтад оролцохоос гадна 7 дугаар сарын 1-ний өдөр Сайд нарын уулзалтад “Жендерийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадваржуулах нь” сэдэвт үндэсний сайн дурын илтгэлийг танилцуулах юм. Энэ жилийн Сайд нарын уулзалтаар Монгол, Бразил, Нидерланд, Гватемал, АНУ, Намиби, Молдав, Франц, Португал, БНСУ, Норвеги, Конго, Австрали зэрэг 15 улсын сайд нар сайн дурын илтгэлээ тавьж хэлэлцүүлнэ.

 

Монгол Улсын үндэсний илтгэлийг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий олон талт ажлын хэсэг байгуулагдан Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан жендэрийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  зорилтуудтай уялдуулан боловсруулж, үе шаттайгаар хэлэлцүүлэн бэлтгэсэн байна.

 

Монгол Улс эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах талаар явуулж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, алдаа сургамж, тулгарч буй бэрхшээл, хүндрэл болон шийдвэрлэх арга замын талаар ийнхүү олон улсын хэмжээнд сайн дураар танилцуулж байгаа нь цаашид энэ чиглэлээр олсон ололтоо бататгах, анхаарал татаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд илүү хүчин чармайлт гаргах, гадаад, дотоод хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийг бий болгож байгаа юм.

 

Монгол Улсын үндэсний сайн дурын илтгэлийг танилцуулах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл багтсан байна.

 

Чуулганы үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, зарим орны асуудал эрхэлсэн сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байгаа ажээ.

 

Сайдын хэлсэн үгийг үзнэ үү

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.