Жил бүрийн энэ өдрийг “Дарангуйллыг сануулах өдөр” болгон тэмдэглэж байхыг уриаллаа
2010.07.01

Жил бүрийн энэ өдрийг “Дарангуйллыг сануулах өдөр” болгон тэмдэглэж байхыг уриаллаа

Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод болсон эмгэнэлтэй үйл явдалтай холбогду7_sariin_01улж, мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд 2008 оны 7 дугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлыг Монгол түмэн үл хайхрах, тэр тусмаа мартах эрхгүй. Энэхүү үйл явдлын мөн чанар цаг хугацааны шалгуураар улам бүр тодорхой болсоор байна.

Онцгой байдал зарлан, гэм зэмгүй 800 орчим иргэнийг, үүний дотор насанд хүрээгүй олон хүүхдийг хоморголон баривчилж, 270 гаруй хүнийг эрүүгийн хэрэгтэн болгохдоо хүн бүрийн хийсэн буруутай үйлдлийг олж тогтоосны дараа бус хоморголон баривчилж, эрүүдэн байцааж, урдчилан төлөвлөсөн хэрэг хүлээлгэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Онцгой байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зэрэг олон хууль, хүний эрхийг ноцтой зөрчсөний хамт Монгол Улсад ТӨРИЙН ДАРАНГУЙЛАЛ хүчтэй хэвээр байгааг харуулсан бодит баримт болсон.

Эрх баригчид 7 дугаар сарын 1-нд болсон үйл явдлын эзэн холбогдогчийг тогтоохгүй, Д.Төмөр-Очир, С.Зориг нарын эх орончдыг хөнөөсөн хэргийн адил зөнд нь орхиж, аажмаар мартагнуулах эрмэлзэлтэй байгаа нь улам бүр тодорхой болсоор байна. Онцгой байдал зарлах замаар олон хүний амь нас, эрүүл мэндийг хөнөөсөн энэхүү бусармаг үйлдэл нь тэр үеийн Монголын төрөөс бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлсэн зэвсэгт хүчирхийлэл (террор) байжээ.

Нийгэм бүхэлдээ хээл хахуульд идэгдэн шударга ёс алдарч, эх орны баялагт шунан улайрсан гадны хүчний эрхшээл нөлөөнд шийдвэр гаргагчид улам бүр автаж буй нь 7 дугаар сарын 1-ний үйл явдлаас ч илүү хор хөнөөлтэй бөгөөд Манжийн дарангуйлалд 200 жил шаналсны адил үндэсний эмгэнэлд автаж, 20 дугаар зууны 30-40-өөд онд 10 хүн тутмынхаа 1-ийг буудан алж цус нулимсанд хутгасан улаан яргалал(геноцид)-ын гашуун түүх давтагдаж болзошгүйг сануулж байна.

Ардчилал, шудрага ёсны эсрэг чиглэсэн төрийн зэвсэгт дарангуйлал, заналхийлэл дахин давтагдахаас сэрэмжлэхийн тулд “Онц байдал” тогтоох шийдвэр гаргаж, дээрх цуст террор үйлдэгдэх боломж бүрдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО хатуу шаардаж байна.

Жил бүрийн 7 дугаар сарын 1-ний өдрийг “Дарангуйллыг сануулах өдөр” болгон тэмдэглэж байхыг уриалж байн" гэжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.