2010.07.03

Улаанбаатар хот автобусны тусгай замтай болно

Бүтэн нэг жилийн турш яригдсан Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хотын тээврийг хөгжүүлэх төслийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Захирzam_mashintaiгааг төлөөлөн хотын дарга Г. Мөнхбаяр, Сангийн яамыг төлөөлөн Зээл тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б. Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкийг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч С. Лжунволл нар энэ арга хэмжээнд оролцсон.

Төсөл хэрэгжснээр Улаанбаатар хот тусгай замын автобусны замтай болно.Эхний ээлжинд төсөл хэрэгжүүлэгч 27 сая ам долларын санхүүжилт хийхээр болж байгаа юм. Нийтдээ нийтийн тээврийн салбарт дунд хугацаанд ойролцоогоор 299 сая ам доллар шаардагдах энэ төсөл нийслэлийн нийтийн тээврийн хөгжлийг цогцоор нь шийдэх аж. Үүнд багтаамж ихтэй тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ энэ салбарт бодлогын шинэчлэл хийгдэнэ. Санхүүгийн бие даах чадвар болон нийтийн тээврийн хэрэглээ энэ хэсэгт багтаж байна. Удаах нь дэд бүтэц сайжирна.Өөрөөр хэлбэл Энхтайвны өргөн чөлөө дагуу 12,6 метр урттай тусгай замын автобусны дэд бүтцийг бий болгох юм.

Түүнчлэн GPS технологид суурилсан IC цахим тасалбарын систем ба тээврийн хэрэгслийн байршил тогтоох системийг нэгдсэн байдлаар сууриулж нийтийн тээврийн хөдөлгөөнийг нэг цэгээс хянах систем багтах юм. Хэдийгээр төсөл албан ёсоор эхлээгүй ч Азийн хөгжлийн банк техникийн туслалцааны хүрээнд 500 мянган ам долларыг тусгай сангаасаа гаргажээ. Энэ хөрөнгөөр цахим тасалбар болон тээврийн хэрэгслийн байршлыг автоматаар тогтоох системүүдийн төлөвлөлтийг хийх гэж байна.Төсөл хэрэгжүүлэгч Азийн хөгжлийн банкныхан энэ төслөө тодорхойлохдоо Улаанбаатар хотод богино хугацаанд бага өртөгтэйгээр нийтийн тээврийн асуудлыг шийдэх оновчтой арга зам тусгай замын автобусны шугам гэж нэрлэж байна.

Хэрвээ метро байгуулья гэвэл дор хаяж 30 жилийн хугацаа шаардагдах бол тусгай замыг 7 жилийн дотор байгуулах бололцоотой. Хөрөнгө санхүүгийн тухайд ч метроноос хамаагүй бага өртгөөр баригдах тооцоог гаргасан байлаа. 32 жилийн хугацаанд зээл авч буй тусгай замын автобусны шугамтай болох төслийн хүү эхний 8 жилд жилийн 1 хувийн хүүтэй харин үлдсэн 24 жилд жилийн 1,5 хувийн хүү төлж барагдуулах юм.Улаанбаатар хот автобусны тусгай замтай болноБүтэн нэг жилийн турш яригдсан Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хотын тээврийг хөгжүүлэх төслийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.

Улаанбаатар хотын Захиргааг төлөөлөн хотын дарга Г. Мөнхбаяр, Сангийн яамыг төлөөлөн Зээл тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б. Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкийг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч С. Лжунволл нар энэ арга хэмжээнд оролцсон.Төсөл хэрэгжснээр Улаанбаатар хот тусгай замын автобусны замтай болно.Эхний ээлжинд төсөл хэрэгжүүлэгч 27 сая ам долларын санхүүжилт хийхээр болж байгаа юм. Нийтдээ нийтийн тээврийн салбарт дунд хугацаанд ойролцоогоор 299 сая ам доллар шаардагдах энэ төсөл нийслэлийн нийтийн тээврийн хөгжлийг цогцоор нь шийдэх аж. Үүнд багтаамж ихтэй тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ энэ салбарт бодлогын шинэчлэл хийгдэнэ. Санхүүгийн бие даах чадвар болон нийтийн тээврийн хэрэглээ энэ хэсэгт багтаж байна. Удаах нь дэд бүтэц сайжирна.Өөрөөр хэлбэл Энхтайвны өргөн чөлөө дагуу 12,6 метр урттай тусгай замын автобусны дэд бүтцийг бий болгох юм.

Түүнчлэн GPS технологид суурилсан IC цахим тасалбарын систем ба тээврийн хэрэгслийн байршил тогтоох системийг нэгдсэн байдлаар сууриулж нийтийн тээврийн хөдөлгөөнийг нэг цэгээс хянах систем багтах юм. Хэдийгээр төсөл албан ёсоор эхлээгүй ч Азийн хөгжлийн банк техникийн туслалцааны хүрээнд 500 мянган ам долларыг тусгай сангаасаа гаргажээ. Энэ хөрөнгөөр цахим тасалбар болон тээврийн хэрэгслийн байршлыг автоматаар тогтоох системүүдийн төлөвлөлтийг хийх гэж байна.

Төсөл хэрэгжүүлэгч Азийн хөгжлийн банкныхан энэ төслөө тодорхойлохдоо Улаанбаатар хотод богино хугацаанд бага өртөгтэйгээр нийтийн тээврийн асуудлыг шийдэх оновчтой арга зам тусгай замын автобусны шугам гэж нэрлэж байна. Хэрвээ метро байгуулья гэвэл дор хаяж 30 жилийн хугацаа шаардагдах бол тусгай замыг 7 жилийн дотор байгуулах бололцоотой. Хөрөнгө санхүүгийн тухайд ч метроноос хамаагүй бага өртгөөр баригдах тооцоог гаргасан байлаа. 32 жилийн хугацаанд зээл авч буй тусгай замын автобусны шугамтай болох төслийн хүү эхний 8 жилд жилийн 1 хувийн хүүтэй харин үлдсэн 24 жилд жилийн 1,5 хувийн хүү төлж барагдуулах юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.