2010.07.05
Гурвалжингийн гүүр наймдугаар сард ашиглалтад орно
Нийслэлийн төв болон хойд хэсгийг өмнөдтэй холбосон замын ачааллыг үүрдэг хоёр гол гүүрийн нэг их засварт ороод байгаа. Өнгөрсөн 5 дугаар сарын нэгнээс хөдөлгөөнийг нь хааж эхлүүлсэн Гурвалжингийн гүүрний их засварын ажилтай хотын дарга өнгөрсөн бямба гаригт танилцаад, засварын ажлын явцыг сайн байна гэж дүгнэлээ.
Их засварын ажлыг гүйцэтгэж буй “НКВ” хэмээх өмнөд хөршийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани гүүрэнд шаардлагатай 96 дамнуургаас 64-ыг цутгаж бэлэн болгон, 32-ыг нь солиод байна.
Их засварын ажлыг гүйцэтгэж буй “НКВ” хэмээх өмнөд хөршийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани гүүрэнд шаардлагатай 96 дамнуургаас 64-ыг цутгаж бэлэн болгон, 32-ыг нь солиод байна.
Нэг талын урсгал нь 11 метрийн өргөнтэй, явган хүний 1,5 өргөн зам бүхий энэхүү гүүрийн их засварыг 8 дугаар сарын 25 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.