2010.07.06
Бас нэг шаггүй хэрүүлч
УИХ-ын гишүүд фортуна Н.Батбаяр шаггүй заргач. Чуулган, байнгын хорооны хуралдаан дээр дуржигнатал хэрэлддэг, ер нь л хэлэлцэж буй асуудлыг төвөггүйхэн эргүүлээд хаячихаж мэдэх нөхрийн нэг. Гэтэл тэрбээр саяхны нэг өдөр байнгын хорооны хуралдаан дээр П.Алтангэрэл гишүүнд аргагүй дийлдэв. Байнгын хорооны хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд мөнгөн тэтгэмж олгох тухай асуудлыг хэлэлцэж байлаа. Н.Батбаяр гишүүн «Алдарт эх»-ийн нэгдүгээр зэргийн одонг зургаан хүүхэд төрүүлсэн эхэд, хоёрдугаар зэргийн одонг дөрвөн хүүхэд төрүүлсэн эхэд олгохдоо хууль хэрэгжиж эхэлснээс хойш дөрөв, зургаа дахь хүүхдээ төрүүлсэн эхчүүдэд л олгох ёстой гэж байсан.
Харин П.Алтангэрэл гишүүн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө дөрөв эсвэл зургаан хүүхэдтэй болсон эхчүүдэд «Алдарт эх»-ийн нэг, хоёр-дугаар зэргийн одонг олгох ёстой, эхчүүдийг хууль хэрэгжихээс өмнө, хойно төрсөн гэж алагчилж цөөн хэдэн төгрөгөө харамлаад байхдаа яадаг юм гэж байв. Ийнхүү хоёр гишүүний маргаан хэсэгтээ л ширүүссэний эцэст Н.Батбаяр гишүүн арга буюу бууж өгчээ.Ангийнхан дотроо л хэл ам нь гүйцэгддэггүй Н.Батбаяр гишүүнтэй үзэлцэж, 75-аар буулгаж авч байгаагаас харахад П.Алтангэрэл гишүүн ч яггүй хэрүүлч нэгэн бололтой. Байнгын хорооны хуралдаан дээр ана мана, ач тач үзэлцсэн хоёр гишүүн тун удалгүй бие биеийнхээ далыг алгадан, хөтлөлцөх шахам явж байгаа харагдсан шүү.
Эх сурвалж: Өглөөний сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.