Төрийн албан хаагч, иргэн, сурагч зэрэг 70 мянга гаруй хүн цахим ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2024.07.16

Төрийн албан хаагч, иргэн, сурагч зэрэг 70 мянга гаруй хүн цахим ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ

Өдрөөс өдөрт цахим орчинд ажиллах хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр бид бүхнээс илүү их цахим ур чадваруудыг шаардаж байна. Иргэдийн цахим ур чадварын мэдлэг ойлголт хангалтгүй байгаагаас үүдэж цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд ихээр гарч байгаа тул Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас нийслэл болон орон нутгийн иргэдийн цахим хэрэглээнд хэвших ур чадвар, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс олон төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулдаг байна.

Тус сургалтаар “Орчин үеийн дэвшилтэт технологиуд”, “Хувь хүний мэдээллийн аюулгүй байдал”, “Цахим орчинд мэдээллийг баталгаат эх сурвалжаас олж авах”, “Мэдээлэлд дүн шинжилгээ хийх”, “Цахим орчинд хүүхдийг хамгаалах”, “Цахим орчинд гадуурхалт яагаад үүсдэг вэ?”, “Цахим орчинд мэдээллээ хуваалцахын нөлөө”, “E-kids гэж юу вэ?”, “Цахим үе тэнгийн дээрэлхэлт” зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгодог байна.

Бүх нийтийн цахим ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг нийслэл болон орон нутгийн хэмжээнд 70 мянга гаруй төрийн албан хаагч, иргэд, ЕБС-ийн сурагчдад зохион байгуулсан байна.

Тус сургалтад хамрагдах хүсэлтэй байгууллагууд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газарт хандах боломжтой юм байна.