Баяр наадмын үеэр тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл, ангилал
2010.07.06

Баяр наадмын үеэр тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл, ангилал

Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадам үзэх тусгай зөвшөөрлийг 13600 автомашин олгох юм байна.
naadam_mashin
Ингэхдээ найман төрлийн зөвшөөрөл олгох бөгөөд Ж зогсоолыг жуулчдын автобусанд, А, Б зогсоолд төрийн байгууллага, Д зогсоолд гадаадын элчин сайдын яамны автомашин зогсох юм. Харин наадамчин олон Г, М зогсоолд автомашинаа тавих бөгөөд М зөвшөөрөл нь хоёр төрөл байгаа  бөгөөд нэг нь зөвхөн Хүй долоон худагт очих машиных бол нөгөө М нь морь барианы газраас гадна Төв цэнгэлдэх хүрээлэнд зогсох боломжтой. Ү зогсоолд үйлчилгээ эрхлэгчид автомашинаа зогсооно. Зөвшөөрөл авах иргэд ЗЦГ-ын жижүүр болон тухайн дүүргийнхээ замын цагдаагийн тасаг,  болон байнгын постуудаас авна.

Тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн ангилал, зорчих чиглэл
Ү-Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Нарны замаар явж, ЗЦГ-ын урд уулзвараар урагшаа эргэж Төмөр замын гарам гараад Олимпийн гудамжаар 400 м яваад баруун гар тийш эргэн “Г” зогсоолын баруун талд “Ү” зогсоол дээр хүрч байрлана. Буцаж гарахдаа уг замаараа зүүн тийш гарч, ЗЦГ-ын урд уулзвараар хотын төв рүү орно.

Г-Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Нарны замаар явж, ЗЦГ-ын урд уулзвараар урагшаа эргэж Төмөр замын гарам гараад Олимпийн гудамжаар 400 м яваад  баруун гар тийш эргээд “Г” зогсоол дээр байрлана. Буцаж гарахдаа уг замаараа зүүн тийш гарч, ЗЦГ-ын урд уулзвараар хотын төв рүү орно.
-Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “Г” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

D-Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад тус гүүрийн урд уулзвараар зүүн гар тийш эргэж “D” зогсоол дээр хүрч байрлана.
-Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “D” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

А-Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад тус гүүрийн урд уулзвараар зүүн гар тийш эргэж “А” зогсоол дээр хүрч байрлана.
-Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “А” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

Б-Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад тус гүүрийн урд уулзвараар зүүн гар тийш эргэж “Б” зогсоол дээр хүрч байрлана.
-Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “Б” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

Ж-Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад тус гүүрийн  урд уулзвараар баруун гар тийш эргэж гүүрэн доогуур гараад Гандийн гудамжинд “Ж” тэмдэгт зогсоолын талбайд байрлана. Урдаасаа буюу Зайсан талаасаа ирсэн тохиолдолд Энхтайван гүүрийн урд уулзвараас зүүн гар тийш эргэж гүүрэн доогуур гараад мөн Ж тэмдэгт зогсоолын талбайд байрлана.
-Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “Ж” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

М /хөх/- Энэхүү зөвшөөрлөөр Та зөвхөн Хүй долоон худагт болох хурдан морины барианы газарт очно.
-Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “М” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

М/ногоон/- Энэхүү зөвшөөрлөөр Та зөвхөн Хүй долоон худагт болох хурдан морины барианы газарт очно.
-Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “М” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

Жич: Баяр наадмын хамгаалалтын орчимд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг оруулахгүй.

Санамж:
-Зогсоолд автомашинаа байрлуулахдаа өөрөөс тань өөр хүн хөдөлгөх боломжгүй байх бүхий л арга хэмжээг авч тээврийн хэрэгслээ орхин явахыг анхааруулъя. Зөвшөөрлийг урд салхины шилний голын доод хэсэгт байрлуулна.
-Олгогдсон зөвшөөрөлд заасан газар автомашинаа байрлуулах
-Зорчигч болон ачаа тээвэрлэлтийг стандартын дагуу зөвшөөрсөн хэмжээнд мөрдөх
-Өнгө үзэмжгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй байх.
-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
-Явган зорчигч зам хөндлөн гарахдаа анхаарал болгоомжтой байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байх
-Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хурдаа тохируулах. Ялангуяа нэг чигийн хөдөлгөөнд орсон үедээ хурдаа тохируулах, урсгал сөрөхгүй байхыг замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Үнийн хувьд “Г” зөвшөөрөл 8000, Улаан “М” 10000, “Ү” 10000, Ногоон “М” 3000 төгрөгөөр тараагдаж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.