Баян-Өлгийн ИТХ шүүхэд дуудагджээ
2010.07.06

Баян-Өлгийн ИТХ шүүхэд дуудагджээ

Баян-Өлгий аймгийн ИТХ ээлжит бус хуралдаанаа зарлан хуралдуулж засаг даргынхаа асуудлыг авч хэлэлцэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хэдийгээр хуулийнхаа дагуу ИТХ хугацаандаа хуралдсан ч маргаантай асуудлаа шийдэж чадаагүйгээр барахгүй хурал өөрөө хууль зөрчсөн гэх асуудал үүсжээ.

Тус аймгийн ИТХ–д АН- аас сонгогдсон 15 төлөөлөгч гарын үсэг зурж Засаг дарга С.Хавалыг огцруулахаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулсаbayanulgiiн юм. ИТХ–ын ээлжит бус хурал энэ сарын 2-нд хуралдаж аймгийн засаг дарга С.Хавалыг албан үүргээ гүйцэтгэж чадсан эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хурал эхлээд удалгүй хоёр намын бүлэг нэг нэг удаа завсарлага авахад хүргэсэн байна. Үүний гол шалтгаан нь МАХН – ын бүлгийн нэг төлөөлөгч А.Мейрамхан төрийн жинхэнэ албан хаагч байсан бөгөөд  МУ–ын төрийн албаны тухай хуулинд төрийн жинхэнэ албан хаагч иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдохыг хориглосон учир төлөөлөгч байх, эсвэл төлөөлөгчөөсөө чөлөөлөгдөж төрийн албан хаших ёстой юм. Гэтэл Ногооннуур сумын төрийн сангийн төлөөлөгчийн ажилтай А.Мейрамхан нь Иргэдийн хуралд төлөөлөгчөөр давхар сууж буй тул АН-ын бүлгээс хуулийн дагуу түүнийг хасч шийдвэр гаргах буюу уг асуудлыг шийдсэний дараа Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг санал болгож аймгийн ИТХ – ын даргад албан тоот өгчээ.

Гэтэл АН – ынхан бүлгийн хурлаа хийж байх завсар МАХН – ын 18 төлөөлөгч дангаараа хуралдаж хууль бус шийдвэр гаргаж засаг дарга С.Хавалыг ажил үүргээ хангалттай хийсэн. Цаашид ажил үүргээ гүйцэтгэх боломжтой гэсэн тогтоолыг гаргасан байна.  Аймгийн ИТХурал нь 35 төлөөлөгчтэй бөгөөд үүнээс МАХН-ын бүлэг 18 гишүүнтэйгээр олонхийг бүрдүүлдэг ч хууль бус гишүүнийг хасвал 17 төлөөлөгчтэй хуралдсан нь олонхи болж хурал хуралдуулах болон шийдвэр гаргах боломжгүй тул энэ хурлыг хүчингүй гэж үзсэн АН–ын бүлэг уг асуудлаар шүүхэд хандаад байгаа аж. Баян-Өлгий аймгийн ИТХ-д МАХН-аас багагүй хүч тавьж засаг даргынх нь асуудлаар намын удирдах зөвлөл хуралдсан ч намын нэр хүндийг хамгаалах  үүднээс ээлжит бус хурлын үеэр тус аймагт Удирдах зөвлөлөөсөө хүн томилон ажиллуулжээ. Баян-Өлгийг төвхнүүлэхээр очсон төлөөлөгч намынхаа бүлгийн гишүүдийг засаг даргаа цээжээрээ  хамгаалах үүрэг даалгавар өгч хурлынх нь гадаа манаж суусан нь магадгүй хууль зөрчин шийдвэр гаргахад нөлөөлсөн бололтой. Гэвч энэ удаа намаа хамгаалах биш хууль зөрчсөн засаг даргатайгаа хариуцлага тооцож төрийн албын нэр хүндийг цэвэрлэсэн бол МАХН-д илүү оноо нэмэх байлаа. Ямартай ч засаг даргын асуудлаас болж ИТХ өөрөө шүүхэд дуудагдах дээрээ хүрээд буй энэ асуудал тийм ч амар шийдэгдэхгүй нь бололтой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.