Парламентын 20 жилийн ойг тэмдэглэнэ
2010.07.06

Парламентын 20 жилийн ойг тэмдэглэнэ

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах үүрэг эрх бүхий байнгын ажиллагаатай парламент /Улсын Бага Хурал/-ыг Монгол Улсад байгуулснаас хойш 20 жилийн ой нь энэ жил тохиож байгаа юм. baga_hural

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 5, 10, 15 жилийн ойг урьд нь тэмдэглэн өнгөрүүлсэн уламжлалыг харгалзан одоогийн түвшинд хүрсэн амжилт ололтоо үнэлэхийн зэрэгцээ ойг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газраас “Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. Тогтоолын төсөлд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг 2010 оны аравдугаар сарын эхний хагаст тэмдэглэх, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл, зохион байгуулалтын ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхээр тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээр ахлуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, С.Баярцогт, Су.Батболд, Н.Ганбямба, Р.Гончигдорж, Д.Дондог, З.Алтай нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж ажиллах юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.