![Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах "хаалга нээгдлээ"](https://vip76.mn/media/news/original/2012-10-23/chuulga_32_15.jpg)
2010.07.08
Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах "хаалга нээгдлээ"
-Хөрөнгө оруулалтын гэрээг ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ-
![chuulga_32](images/stories/news/gadaad/uix_gishuud/chuulga_32.jpg)
Гишүүдийн асуултанд Байнгын хорооны дарга Ц. Баярсайхан хариулахдаа "Хурдан түргэний хувьд асуудлыг удаан хэлэлцвэл сайн гэсэн ойлголт байхгүй. Энэ тогтоол батлагдахаар бүх асуудал эцэслэгдэхгүй гэж үзэж байгаа. Гэрээнд Улсын Их Хурал тодорхой хяналт тавьж ажиллана. Чуулган, байнгын хороодын хуралдаанд дээр гишүүдийн гаргаж байгаа саналуудыг Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газарт судалгаа, тооцоо хийж УИХ-д оруулж ирэх үүрэг даалгавар өгөгдсөн. " гэсэн хариулт өгсөн юм. ![Read More Read More](plugins/editors/jce/tiny_mce/plugins/article/img/trans.gif)
![Read More Read More](plugins/editors/jce/tiny_mce/plugins/article/img/trans.gif)
Асуулт, хариулт дууссаны дараа “Эрдэнэс-Таван толгой” компаний толгой компани болох “Эрдэнэс МГЛ” компанийг Монгол Улсын Үндсэн хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, дүнг УИХ-д танилцуулах, Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консорциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах гэсэн Байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонхи дэмжиж, хуралдаанд оролцсон гишүүдийн 88,7 хувийн саналаар “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдав.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.