Чуулганы үдээс өмнөх хуралдаан зургаан асуудал хэлэлцэв
2010.07.08

Чуулганы үдээс өмнөх хуралдаан зургаан асуудал хэлэлцэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэлцэх асуудлыг танилцуулснаар үдээс өмнchuulgan_02өх хуралдаан эхлэв.Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Байнгын хорооноос УИХ-ын гишүүн С.Эрдэнийг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар хэлэлцэн шийдвэрлэснийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 79,6 хувийн саналаар дэмжин баталлаа. Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Бяраа овогтой Мөнхбаатарыг томилуулахаар нэр дэвшүүлсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулан уг албан тушаалд томилуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 74,5 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжин баталлаа.

Чуулганаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр танилцуулав. Байнгын хорооноос уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Р.Гончигдорж гишүүн найруулгын засварын талаар саналаа илэрхийлснийг нэмж оруулснаар байнгын хорооны саналыг үндсэнд нь дэмжиж хууль батлагдлаа. Дараа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба танилцууллаа. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны горимын санал дэмжигдэж хууль батлагдлаа.Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэв.

Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцууллаа. Хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж хоёр дахь хэлэлцүүлгийг амжилттай хийж дуусгалаа. Чуулган үдээс хойш 15,00 цагт үргэлжилнэ хэмээн УИХ-ын дарга зарласнаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.