АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама баяр хүргэв
2010.07.08

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама баяр хүргэв

Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама захидал ирүүлж, Монголын ард түмэнд болон Монгол Улсын Ерөнхийлөгobama_familyчид баяр хүргэв.

Тэрээр захидалдаа:“Танай эх орон ардчиллыг амжилттай хөгжүүлсэн энэ богино хугацаанд Америк-Монголын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа худалдаа эдийн засаг, боловсрол, соёл урлаг, байгаль орчны салбаруудад болон олон улсын аюулгүй байдлын хүрээнд улам бүр бэхжиж байна. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжин, бидний харилцан биенээ хүндэтгэх, нөхөрсөг найрамдалт харилцаа улам бүр хөгжиж байгаад би баяртай байдаг” гэжээ.

Мөн түүнчлэн АНУ-ын Аляска муж улсын сенатор ноён Марк Бегич, Канадын амбан захирагч Мишаэль Жан нар Монгол Улсын үндэсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр хүргэж захидал ирүүлсэн байна. Сенатор М.Бегич захидалдаа, Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ойн гүн хүндэтгэлтэй мэндчилгээг мөн хүргэхийг хүсч байна. Танай улсын их түүхийн гэрэл гэгээтэй, гайхалтай нэгэн хэсэг нь ардчиллын 20 жилд хамаарах бөгөөд, Монголын ардчилал дэлхийн бусад орнуудад үлгэр жишээ болдог билээ хэмээн тэмдэглэжээ.Канадын амбан захирагч Мишаэль Жан талархлын захидалдаа, бидэнд өргөн уудам газар нутаг, байгалийн баялаг нөөц, ардчиллын нийтлэг үнэ цэнэ гээд адил төстэй зүйл олон бий. Канад Улс Монгол Улсын түнш гэдгээрээ бахархдаг. Бидний хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжинө гэдэгт бид итгэлтэй байна гэсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.