УИХ-ын чуулган өнөөдөр завсарлах эсэх нь эргэлзээтэй байна
2010.07.09

УИХ-ын чуулган өнөөдөр завсарлах эсэх нь эргэлзээтэй байна

Өнөөдөр УИХ-ын намрын чуулганыг завсарлуулхаар төлөвлөөд байгаа билээ. Гэхдээ өнөөдөр чуулган завсарлах эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь “заавал” хэлэлцэх ёстой хэд хэдэн асуудал “гацаанд ороод байгаа юм. chuulgan

 

Тухайлбал Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 12.30 цагаас Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн болон Мөнгөн тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан боловч хойшлогдсон, Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг хаалттай хэлэлцсэн ч “шийдвэр” гаргаж чадаагүй байна. Мөн Тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ, хадгалалтын тухай хуулийн төсөл дээр МАХН завсарлага аваад байгаа, Монгол УИХ-ын сонгуулийн тухай хууль зэрэг томоохон асуудлуудыг хэлэлцэж амжаагүй байна. Энэ бүгдээс шалтгаалан өглөө 10 цагт хуралдах байсан УИХ –ын чуулган одоо хүртэл хуралдаагүй байна.

 

Яг одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаас чуулган чухам хэзээ завсарлах нь тодорхой болох юм.

 

УИХ-ын гишүүдийн ирцийн хувьд 76 гишүүнээс 75 нь төрийн ордонд ажиллаж байгаа бөгөөд Ц.Мөнх-Оргил гишүүн Сингапур явжээ.

 

 

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.