Баянхошуу, Амгалан, Хайлаастад өндөр хурдны интернэт кафе нээгдлээ
2010.07.09

Баянхошуу, Амгалан, Хайлаастад өндөр хурдны интернэт кафе нээгдлээ

Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бидний Монголчууд цахим хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад юу шаардлагатай вэ? Хэдийгээр хоnetтын төвийн хэдэн оффисууд болон айл өрхүүд өндөр хурдны интернэтийг ашиглаж байгаа нь үнэн ч, хөдөөгийн болон алслагдсан гэр хорооллын иргэдэд тэр бүр  хүрч хэрэглээ болж чадахгүй байна.

Нэг үеэ бодоход компьютер хэрэглээний тоо өссөн дүнтэй харагддаг ч, оффисын ойр зуурын програм дээр ажиллах, бага насны хүүхдүүд тоглох зэргээр ашиглагдаж байгаа нь олон судалгаагаар харагдаж байна.

Тиймээс ч хэрэглээг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх зорилгоор Мобиком Корпорациас Баянхошуу, Амгалан, Хайлаастын алслагдсан гэр хорооллын иргэдэд хүрч үйлчлэх утасгүй өндөр хурдны интернэт кафе нээн ажиллуулж эхэллээ.

УЛУСНЭТ компаний Wimax, болон илүү дэвшилтэт 3,5G-ийн тусламжтайгаар байгуулсан хөдөлгөөнт өндөр хурдны интернэт кафе нь 14 хоногийн хугацаатай ажиллах бөгөөд үүгээр дамжуулан алслагдсан гэр хороололд амьдарч буй иргэд маань хэрхэн өндөр хурдны интернэтэд холбогдох талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох бөгөөд интернэтийн хурдны үзүүлэлтийг ч шууд шалгах боломжийг давхар олгож байна.

Монгол улсын хувьд 2009 оны байдлаар 60 мянга гаруй компьютер сүлжээнд холбогдсон байгаа бөгөөд 320 мянган интернэт хэрэглэгч байдаг гэсэн тооцоо бий. Тиймээс ч алслагдсан гэр хорооллын иргэдэд маань интернэт ашиглан хүссэн мэдээллээ олж авах, өөр хоорондоо холбогдох, үзэл бодлоо илэрхийлэх, худалдаа, төлбөр тооцоо хийх, сурч боловсрох, кибер орон зайд мэдээлэл хадгалах, бүх төрлийн дохиолол, алсын удирдлага ашиглах, мөнгө олох боломжтойгоос гадна хүн төрөлхтний түүх, соёл урлагийн бүтээлүүдтэй танилцах өргөн боломжууд нээгдэж байна.

Глобалчлагдаж буй хавтгай дэлхий дээр хүн өөрөө чадвартай л бол интернэт ашиглан эх орондоо сууж байгаад Америк, Европ гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын том пүүсүүдтэй хамтран ажиллах боломжтой болж байгаа учир энэ удаагийн өндөр хурдны өрхийн интернэтийг танилцуулга ажиллагаа нь хэрэглэгчдийн талархлыг хүлээнэ гэдэгт Мобикомчууд итгэлтэй байна. Байршлын хувьд Нийслэлийн Цагдаагийн газарт санал тавьж хамтран ажиллахаар болсон бөгөөд Баянхошуу, Амгалан, Хайлаастын цагдаагийн хэлтсийн байранд Өндөр хурдны өрхийн интернэт кафенууд ажиллаж байна.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Мобикомын хэрэглэгчийн мэдээллийн төвийн 2222 утсанд хандаарай.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.