2024.08.10

ЭХ ОРНЫ ЭР ЦЭРГҮҮД, ОЮУТАН ЗАЛУУС МААНЬ ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ

“Бэрхшээл үгүйгээр ямар ч амжилт үгүй” гэдэг сургаал үгийг ямагт санаж, иргэний цэргийн үүргээ ямар ч үед биелүүлэх бэлтгэлтэй байж, эрдмийн их далайд, хөлгүй их эрдэм ном сурахыг оюутан цэргүүддээ ерөөе.
Цэрэг амьдрал бол нэгэн насны хэзээ ч мартагдашгүй, юугаар ч сольшгүй жинхэнэ үнэ цэнтэй нөхөрлөлийг бий болгодог.
Өнөөдөр та бүхний хамтдаа өнгөрүүлж буй мөч бүхэн бат бөх нөхөрлөл, гэрэлт сайхан дурсамжийг үлдээнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Өвөг дээдсээс заяасан өлгий сайхан эх орноо үеийн үед хамгаалж ирсэн алтан гэрээсийг алдалгүй санаж, аугаа Монголынхоо тусгаар тогтнолыг ашид бататгахын төлөө хичээн ажиллаж, амьдрахыг захиж хэлье.
Эх орны эр цэргүүд, эрхэм оюутан залуус Та нарынхаа цаашдын эрдмийн их үйлс, ажил амьдралд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Монгол төрийн өлмий бат оршиж,
Монгол цэргийн сүлд хийморь, суу алдар үргэлж өөдөө байх болтугай.