2010.07.14
Хоёр асуудал хэлэлцээд өнөөдөр хаалтаа хийнэ
Наадмын өмнө завсарлахаар төвлөөд байсан ч амжаагүй билээ. Харин УИХ-ын даргын зөвлөл хуралдаж УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хоёр асуудал хэлэлцэн шийдээд завсарлахаар шийдвэр гаргасан байна.
Өглөө 9.30-аас Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан, дараагаар нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.
Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас Улсын Ерөнхий Прокурорын санал Засгийн газрын 2009 оны 86 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 04 дүгээр дүгнэл"-ийг хэлэлцэх юм.Харин үдээш хойш УИХ-ын чуулган хуралдаж Засгийн газрын 2009 оны 86 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 04 дүгээр дүгнэлт, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримт гэсэн хоёр асуудлыг хэлэлцээд, хаалтаа хийх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.