Байгаль орчны мэдээллийн санд зочлоорой
2010.07.10

Байгаль орчны мэдээллийн санд зочлоорой

БОАЖЯ-наас Байгаль орчны үндэсний мэдээллийн сан нээж, туршилтын журмаар ажиллуулж байна. Иргэн та http://geodata.mne-ngic.mn/ хаягаар зочлон цахим сангийн мэдээлэлтmedeelliin_sanэй танилцаарай.

Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Усны тухай, Амьтны аймгийн тухай, Химийн хортой ба аюултай бодисын тухай, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай, Статистикийн тухай гэсэн 7 хуульд чиглэл тус бүрээр мэдээллийн сантай байх тусгайлсан заалттай байдаг. 2008 онд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, мэдээллийн сангийн талаар бүлэг заалт шинээр оруулсан юм. Хууль  хэрэгжүүлэх ажлыг БОАЖЯ-наас шуурхай авч, санд төвлөрүүлэх зурган, хүснэгтэн гэх мэт судалгааны бүх төрлийн мэдээллээ бэлтгэж, улмаар “Байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах журам”, “Мэдээллийн сангийн эх мэдээний жагсаалт” боловсруулж, Засгийн газрын  2010 оны 4-р  сарын 7-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлуулсан юм.

Үндэсний мэдээллийн сан дараах 20 дэд сангаас бүрдэнэ. Үүнд:
1.    Газар, түүний хөрс
2.    Газрын хэвлий, ашигт  малтмал
3.    Ус рашаан
4.    Ой
5.    Байгалийн ургамал
6.    Амьтан
7.    Агаар, түүний бохирдол
8.    Уур амьсгал
9.    Байгалийн гамшиг
10.    Химийн хорт болон аюултай бодис
11.    Хог хаягдал
12.    Тусгай хамгаалалттай газар нутаг
13.    Байгаль орчны эрхзүй
14.    Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
15.    Байгаль орчны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт
16.    Байгаль орчны статистик мэдээллийн тайлан
17.    Байгаль орчныг  хамгаалах арга хэмжээний төсөв, зардал
18.    Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хүний нөөц
19.    Мета мэдээллийн сан
20.    Бусад мэдээлэл
БОАЖЯ, Нидерландын Вант улсын Засгийн газрын Итгэлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Үндэсний гео мэдээллийн төв” төслийн баг хамтран эдгээрээс одоогийн байдлаар дараах 6 дэд санг цахим технологи ашиглан үүсгээд байна.
a.    Байгаль орчны статистик мэдээллийн тайлан
b.    Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
c.    Тусгай хамгаалалттай газар нутаг
d.    Химийн хорт болон аюултай бодис
e.    Мета мэдээллийн сан
f.    Гео мэдээллийн сан (үүнд хамааралт түймэр, ган, зудын мэдээллүүд)
Мэдээллийн сангийн гол хэрэглэгч нь олон нийт. БОАЖЯ, үнэлгээ хийх эрх авсан байгууллага, орон нутгийн БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд энд хэрэглэгчээс гадна мэдээллийн хуримтлал үүсгэн баяжуулагчийн үүрэгтэй оролцоно.

Мэдээллийн сангийн программ ашиглаж сурах, админ хэрэглэгчийн эрх нээлгэхээр орон нутгийн мэргэжилтнүүд 2 өдрийн сургалтад хамрагдаж байна. Тэд тус программыг ашиглан мэдээлэл оруулах, баяжуулах, тайлан нийтлэх гэх мэт аргачлалд дадлагажиж, цаашдаа орон нутгийн мэдээллийг ямар нэг дамжлагагүйгээр хамгийн шуурхай байдлаар нийтлэн олон нийтэд хүргэж ажиллана. БОАЖЯ-наас анхдагч мэдээлэл бүрдүүлдэг орон нутгийн судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цуврал сургалт явуулж байгаагийн 3 дахь нь энэ юм. Сургалт 7-р сарын 5-6-ны өдрүүдэд болж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.