2010.07.14
Ард олноо тэгш дүүрэн баярлууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж улс үндэсний их баяр наадмын
ажиллагааг хааж хэлсэн үг
ажиллагааг хааж хэлсэн үг
Улс нийтээрээ монголынхоо сайн нэрийг өргөж урагшлахын ерөөл өргөе.
Эрхэм хүндэт наадамчид аа
Хүндэт зочид төлөөлөгчид өө
Нар хур тэгширсэн дэлгэр зуны сайхан өдрүүдэд манай ард түмний үндэсний их баяр наадам өнгө жавхаатай, өрнүүн амжилттай, ёслол төгөлдөр болж өндөрлөж байна.
Монгол наадмын тэнгэр дор, Монгол хүний сэтгэл тэнийж, баяр бахадлаар дүүрэн энэ жилийн наадмын эрхий мэргэн харваачдынх нь цэц мэргэн байж, эмээлт хурдан хүлгүүдийнх нь шандас аргамаг байж, тэнхээт хүчит бөхчүүдийнх нь мэх уран, бяр хүчтэй байж ард олноо тэгш дүүрэн баярлууллаа.
Үеийн үед ихэрлэж оршсон Монгол наадам, монгролын төрт ёсны их тэгш ойнуудыг дараа жил монголчууд бид тэмдэглэнэ. Их бүтээн байгуулалтууд улам хурдаа авч үргэлжлэн өрнөнө. Дараа жилийн наадам хол мэт санагдавч, наадмаас наадмын хооронд Монголын ард түмэн улам ихийг бүтээж, улс түмнээрээ шинэ хөгжил дэвшилд тэмүүлнэ. Бас цаг агаарын болон цаг үеийн сорилтод маргаашаас эхлээд иргэн, өрх, байгууллага бүр бэлтгэлээ базааж, бүтээлч хариуцлагатай ажиллахыг хүсье.
Ийнхүү улс нийтээрээ Монголынхоо сайн нэрийг өргөж урагшлахын ерөөл өргөж, энэ жилийн баяр наадмын ажиллагаа өндөрлөж байгааг уламжилья.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.