2010.07.15
“Тал нутгийн марафон” гүйлт болно
Нийслэлийн иргэд тал нутгаар марафон гүйлтээр уралдаж шилдэг тамирчнаа шалгаруулах гэж байна. Зөвхөн нийслэлчүүд төдийгүй олон улсын иргэд оролцож болох тус тэмцээнд Япон, ОХУ-ны төлөөлөгчид оролцохоор болжээ. Түүнчлэн манай улсад суугаа элчин сайдын яамдынхан, олон улсын байгуулагын төлөөлөгчид гээд нийт 500 гаруй хүн оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. 14 жил дараалан зохион байгуулж байгаа энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг хоёр жилийн өмнөөс Нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгож, “Тал нутгийн марафон” гэж нэрлэжээ.
Хүн амын бие бялдрыг болон нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой энэ гүйлт энэ жил Налайх дүүргийн Цонжин болдогт ирэх амралтын өдөр буюу 25-ны 12.00 цагт эхлэх юм.
Марафон гүйлтийн тэмцээн 5 төрлөөр явагдана. 15 хүртэлхи насны охид хөвгүүд 1 км-т, 50-60 хүртэл насныхан 5 км, 60-аас дээш насныхан 3 км, насанд хүрэгчид 10 км, хагас марафон гүйлтийн тухайд 21 км гүйж уралдах юм байна. Эдгээр зай тус бүрийн эхний 3 байрыг шалгаруулан цом, алт, мөнгө, хүрэл медаль гардуулах гэж байгаа талаар зохион байгуулагчид ярилцлаа. Харин хагас марафонд тэргүүн байрыг эзэлбэл хурдан удмын даага, Япон улсын элчин сайдын нэрэмжит шагнал хүртэнэ. 10 км-ийн зайнд түрүүлвэл Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал гардуулах нь байна. Энэхүү гүйлтэнд оролцож өөрийгөө сорих сонирхолтой иргэд Спортын төв ордонд байрлах хөнгөн атлетикийн холбоонд нэг хувь цээж зураг, бүртгэлийн хураамжийн мөнгөтэйгээ очиж болох нь ээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.